Үүнд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн нэг үхэр, тус аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт найман км/ иргэн З-ийн хотонд нэг үхэр, мөн аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн нэг үхэр, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэц даваны ам” гэдэг газар малчин М-ийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байжээ.
Тиймээс дээрх үхэрнүүдийн сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд боом өвчин болох тогтоогджээ.
Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийндалай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн нэг үхэр, Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн хоёр үхэр, мөн аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-ийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгажээ.
Мөн үхсэн малын сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.
Эх сурвалж: www.mminfo.mn