Эрт дээр үеэс эхлээд одоо ч маш олон хүмүүс, хүний биеийн дотоод зөрчилдөөний улмаас өвчин үүсдэг гэдэгт итгэсээр иржээ. Муу бодол санаа, муу зуршил, буруу хоолны дэглэм зэргээс үүдэн тэдгээр зөрчилдөөн үүсэж болдог аж. Японы эртний уран бүтээл сэргээн засварлагч Jin shin Jyutsu, хэд хэдэн даралтаар биеэ дахин сэргээж, эв зохицолыг бий болгож болно хэмээн үзсэн байна. Зургийг харан, биенд тань илэрч буй шинж тэмдэгүүд дээрхи хуруун дээрээ даралт өгсөнөөр тэдгээр шинжийг багасгах, чөлөөлөх боломжтой.
Хэрвээ эрхий хуруун дээрээ дарвал
Ходоод гэдэс тайвшруулна. Мөн бухимдал, түгшүүр , сэтгэл гутралаас чөлөөлнө. Түүнчлэн арьсны асуудал, толгойны өвчин, ходоод өвдөх, зогсолтгүй өвдөх мэдрэмжийг бууруулна.
Хэрвээ долоовор хуруун дээрээ дарвал
Бөөр давсганд сайн. Мөн айдас түгшүүр, шөрмөс татах, нурууны өвчин, хоол боловсруулах замын асуудал хийгээд, шүдний өвдөлтийг багасгана.
Хэрвээ дунд хуруун дээрээ дарвал
Элэг , мэдрэлийн системүүдэд сайн. Мөн уурлах болон эргэлзэх мэдрэмжээс чөлөөлж, түүнчлэн зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, сарын тэмдэгийн өвдөлт болоод хараа, толгойны өвчинийг анагаахад тус болдог.
Хэрвээ ядам хуруун дээрээ дарвал
Уушиг, хоол боловсруулах эрхтэнд сайн. Мөн уй гашуу, уйтгар гуниг болоод чихний сонсгол, амьсгалын асуудал хоол боловсруулах асуудлуудыг багасгах нөлөөтэй.
Хэрвээ чигчий хуруун дээрээ дарвал
Зүрхэнд сайн. Сэтгэлийн дарамт, айдас, ганцаардах мэдрэмжээс чөлөөлнө. Мөн хоолой өвдөх, гэдэс дүүрэх, ясны өвчлөл зэрэгт сайн нөлөө үзүүлдэг байна.
Туршаад үзээрэй!