Хүүхдийг уушигны хатгалгаа өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд анхаарах зүйлс

11813357_779956842120923_2524721388126384071_nХүүхдийг хатгалгаагаар өвчлүүлэхгүйн тулд аав, ээжүүд яг өнөөдрөөс чийрэгжүүлэх арга хэмжээг дараахь байдлаар хийгээрэй Хүүхдийг өдөр бүр төрсөн цагаас нь хамгийн хялбараар нар, ус, агаараар чийрэгжүүлнэ.

АГААРЫН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ
Нярайг 20-22 хэмийн дулаан өрөөнд 1-3 минут нүцгэн байлгана. Цаашид хугацааг нь аажмаар нэмэгдүүлж 15 минут хүртэл сунгана. 2-6 сартай хүүхдийн өрөөний дулаан 19-20 хэм, 6 сараас дээш настай хүүхдийн өрөөний хэм 18-19 байлгана. Өвлийн улиралд -10 хэмээс дотогш хэмд агаарт гаргана, түүнээс хүйтэнтэй үед гадаа гаргахгүй.

НАРААР ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ
Хүүхдийг гадаа наранд түр хугацаагаар нүцгэн байлгаж чийрэгжүүлнэ. Толгойд нарны малгай өмсүүлнэ. Нараар чийрэгжүүлэлтийг хэт ягаан туяаны элч сайтай байдаг өглөө 09-11 цаг, орой 17-19 цагийн хооронд хийнэ. Агаарын хэм 30-аас дээш үед наран чийрэгжүүлэлт хийхгүй.
4 сартайгаас эхэлж нарны чийрэгжүүлэлт хийнэ. Хүүхдийн биед загасан тос, сүүлний тос болон хүүхдэд зориулсан биеийн тос түрхэнэ. Наранд 1 минут нуруугаар, 1 минут хэвлийгээр нь хэвтүүлж шарна. Цаашид 1, 1 минутаар нэмэгдүүлнэ. 1 нас хүртэл хүүхэд 20 минут, 1-ээс дээш насанд 30 минут хүртэл наран чийрэгжүүлэлт хийнэ. Наран чийрэгжүүлэлт хийж байх үедээ ус, цай, хярам уулгаж байна.

УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ
Усаар чийрэгжүүлэлт хийх нь цусны эргэлтийг сайжруулах, мэдрэлийн эд, эсийн сэрэл дамжуулалтыг сайжруулдаг. Нярайгаас 6 сар хүртэл насны хүүхэд өдөр бүр, 6 сартайгаас дээш насанд өнжөөд 1 удаа усанд оруулна. Нярай хүүхдийн хүй 1 сар хүртэл цөглөж гүйцээгүй байдаг тул буцалгаж хөргөсөн усаар усанд оруулна. Усны халууныг хэмжих зориулалтын термометр байхгүй бол халууны шилээр хэмжинэ. 3 сар хүртэл хүүхдийг чийрэгжүүлэх зорилгоор усны халуун 36-36.5 хэм, 3 сараас дээш сартай хүүхдийг 34-35 хэмтэй усанд оруулна. Угаалга хийх 1 удаагийн хугацаа 1 нас хүртэл 5-7 минут, 1-ээс дээш насанд 10 минут, ахлах насанд 15-20 минутаас илүүгүй байна. Усанд оруулсны дараа суга, цавь, чихний ар, хоолой зэргийн нугалаануудад тос, вазелин, сүүлний тос түрхэнэ. Нярай хүүхдийг усанд оруулсны дараа өлгийдөж хөхүүлж, унтуулна.

Баянгол Эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, эмч Б.Оюунтуяа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …