Тархины судсан доторх мэс заслыг анх удаа хийлээ

11800690_944930472241124_1307666945_oШастины нэрэмжит улсын төв гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, ММЗТ-ийн эмч З.Ганбаатар, АОЭТ-ийн эмч Н.Баатаржан нар Солонгос Улсын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол улсад анх удаа тархины судсан доторх мэс засал хийлээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал ясыг нээхгүйгээр хийгддэг давуу талтай. Цаашид манай эмч нар эдгээр хагалгааг өөрсдөө бие даан хийх бүрэн боломжтой юм. Уг хагалгааг гадны улсуудад хийлгэвэл 30-100 мянган долларын үнэтэй байдаг. Харин иргэд Монголдоо 2-3 дахин хямд өртгөөр хийлгүүлэх боломж ийнхүү бүрдэж байна. Гавлын ясыг нээж хагалгаа хийхэд хүндрэл их гардаг, харин гавлын ясыг нээхгүйгээр мэс засал хийхэд ямар ч эрсдэлгүйн дээр төгс эдгэрдэг байна.

эх сурвалж: mass.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …