Бааварыг өнөөдөр шүүнэ

56d54c13bf1774360e5e729f44e5a125“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. 461-р ангид саатуулагдаад  буй Баавар давж заалдах шатны шүүх хуралд  онлайнаар оролцох  хүсэлт гаргаад байсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаад байгаа.

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс  Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан тул  1.6 жилийн хорих ял оноосон. Түүнтэй хамт байсан Д.Манлайжаргал, М.Бадрал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм.

Тэдний хувьд ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа нь энэ юм.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хурал өчигдөр боллоо. Энэ үеэр  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл …