Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээв. Тэдний дотор Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Цагаандарийн Энхжаргал, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Бадам-Очирын Галаарид нар багтсан юм.
Б.Галааридыг олон жил сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн жилүүдэд сэтгүүлчидийн эрх ашиг, дуу хоолой болон ажиллаж буйг төрөөс өндөр үнэлсэн байна.
Т.Түвшин
Ugluu.mn