Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:00 цагт: Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн барилгын шав тавих ёслол болно. Шав тавих ёслол Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байрны урд талбайд болно. Утас: 70000210, 88739625


10:00 цагт: НИТХ-ын дарга Д.Баттулга болон албаны бусад хүмүүс хойд зуслангийн чиглэлийн зам, Улиастай-Гачууртын 11 км зам, Нарны замыг XIX хорооллын арын замтай холбосон 1,5 км зам, туннелийн ажлын явцтай танилцана. Утас: 99666553, 99007379


10:00 цагт: Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр НОБГ, НМХГ, НЦГ, НЭМГ-ууд хамтран Нийслэлийн онцгой байдлын газарт мэдээлэл хийнэ. Утас: 91186859


10:00 цагт: Нийслэлийн онцгой комисс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлыг танилцуулах хэвлэлийн бага хурал НОБГ-ын 2 давхарт болно. Утас 91186859


10:00 цагт: “Гэр бүлийн төгөл” –ийг байгуулах цогц төслийн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монголын Сайтын Холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд гарын үсэг зурж батламжлах арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас: 99008778, 88084523


12:00 цагт: Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын ухааны доктор, профессор Шанжийн Доржжадамбын нэрэмжит болгосонтой холбогдуулан үйл ажиллагаатай нь танилцана. Утас: 99065653


14:30 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөр үндэсний сургагч багш нартай уулзалт хийнэ. Уулзалт нийслэлийн 20-р дунд сургууль дээр болно. Утас: 98119897

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …