Солонгост осолдсон залуус гурван сарын визээр явсан байжээ

9c7a1cdb12ff35b7f0f5dd54e53a5c2f_x3Манай улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу энэ сарын дөрөвний өдрийн 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны “У-воль” гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд осолджээ. Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгасан байна. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны гурван сарын визээр очиж, цагийн ажил хийж байгаад осолдсон байна.

Гадаад хэргийн яам талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ руу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Ш.О гийн ар гэрийнхэн БНСУ руу явжээ. Харин Н.Ц гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …