Монголчуудад гурван жил хүртэлх хугацаатай виз олгоно

3emc3137m7m4hvol7lpn88qsnpЯпон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна. Үндэсний энгийн болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж. Уг шийдвэр Япон Улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм

Япон улс руу зорчих визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mn.emb-japan.go.jp/mn/visit_japan_index.htm холбоосоос авна уу.

Eagle.mn

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …