Солонгост ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ

3b2ff6ad94787d9coriginalБүгд найрамдах Солонгос улс/БНСУ/-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өчигдөр эхэллээ. Тус улсыг зорих хүсэлтэй иргэдийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоногийн турш бүртгэх аж. Бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-наас 1997 оны наймдугаар сарын5-ны хооронд төрсөн, хорих ял эдлээгүй байх ёстой юм байна.Түүнчлэн Солонгост урьд нь ажиллаж, амьдарч байсан иргэдийг түлхүү бүртгэх бөгөөд тус улсаас албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх / 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуурыг хангасан байх учиртай юм. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах аж.

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …