Гүүний саам эмчилгээний заавар

122_2260-middleЭлэгний архаг үрэвсэлтэй өвчтөний нас, өвчний үе шат, бие махбодийн онцлогт нь тохируулан гүүний саамыг зөв зохистой хэрэглэх нь эмчилгээний өндөр ач холбогдолтой.

Гүүний саам элэгний эмгэгийн эмчилгээний аль ч төрлийн эмэнд байдаггүй үл орлогдох амин хүчлүүд, фермеит, эрдэс, аминдэм зэргээр нэн баялаг юм.Саамны уураг альбумин хүний элэгний болон цусны уургийн нийлэгжилтэнд эерэг нөлөө үзүүлж чаддаг. Гүүний саам эмчилгэний өмнө өвчний үе шатыг зөв тогтоож, хавдарт шилжсэн, цөсний чулуутай эсэхийг тогтоох нь чухал.Гүүний саам эмчилгээг өвчний намжмал үед хэргэлэвэл илүү зохимжтой.

Гүү, ингэний сүүг хэрэглэх заавар:

Гүү, ингэий сүүг хэрэглэх заалтууд:

  • Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, түүний дахилт, эдгэрэлтийн үед
  • Элэгний архаг үрэвсэл
  • Элэгний хатуурал өвчний эхний шат
  • Ходоодны архаг үрэвсэл/ шүүрлийн үйл ажиллгаа ихэссэн үед/
  • Улайлт бүхий ходоодны архаг үрэвсэл

Гүү, ингэний сүүг дараахи байдлаар өгөх нь тохиромжтой.

1-р хоногт 50 мл-ээр 3 удаа 150гр

2-р хоногт 50 мл-ээр 3 удаа 150гр

3-р хоногт 100 мл-ээ р3 удаа 300гр

4-р хоногт100 мл-ээр 3 удаа 300гр

5-р хоногт 150 мл –ээр 4 удаа 600гр

6-р хоногт 150 мл- ээр 4 удаа 600гр

7-р хоногт 200 мл-ээр 4 удаа 800гр

8-р хоногт 200 мл-ээр 4 удаа 800гр

9-р хоногт 100 мл –ээр 4 удаа  800гр

10-р хоногт 200мл-ээр 4 удаа 800гр

11-р хоноггт 200 мл-ээр 4 удаа 800 гр

12-р хоногт 200 мл-ээр 4 удаа 800гр

13-р хоногт 200 мл-ээр 4 удаа 800гр

14-р хоногт 200 мл-ээр 4 удаа 800гр

Нийт 8,2 литр тус тус уулгаж, цаашид тогтмол өгнө.

 

Боловсруулсан Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хоолны эмч Ц.Хишигбаяр

Ugluu logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …