Олны хэл ам, шүүмжлэл дагуулсан даншиг наадам болдгоороо боллоо. Даншиг наадамд жороо морины уралдаан болсон бөгөөд тус уралдаанд тусгай байрын шагнал хүртсэн, жороо морь унаж, үндэсний хувцсаа өмссөн Баярмаа гэх бүсгүйг фото зурагчин гэдгээрээ УИХ-ын гишүүнээсээ илүү олонд танигдаад байгаа М.Зоригт гишүүн папарацидаж, өөрийн фэйсвүүк, твиттерээрээ дамжуулан олны мэлмий, сонорт хүргэж “Даншигийн од” болгосон. Улмаар сошиал орчныхон энэ бүсгүйд “Даншигийн мисс Баярмаа” гээд нэр хоч өгөөд хүртэл амжсан.
“Сайхан бүсгүйн өмнө харц буруугүй” гэгчээр жороо морь унаж, үндэсний хувцасаа өмссөн сайхан бүсгүйг хараад М.Зоригт гишүүн дараа жилийн наадмаас эхлэн “Жороо морьтой гоо бүсгүй”-г шалгаруулан 50.0 сая төгрөгөөр ивээн тэтгэнэ гэж ам алдсан сурагтай.
Нэгэн үе “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр Монголын миссийн тэмцээнийг ивээн тэтгээд тэргүүн миссийг өөртөө “авдаг” -тай адилхан үйл явдал давтагдаж 50 саяын бай шагналаар “Даншигийн мисс”-ыг М.Зоригт гишүүн “өвөртөө оруулах” гэж байгаа юм биш биз гэж олон нийт ам амандаа шивнэлдэж байна.
Ямартай ч Монголын бэлтэй эрчүүдийн нэг УИХ-ын гишүүн М.Зоригт дараа жилээс багагүй мөнгөө “Даншигийн мисс”-т зориулах нь бололтой.
А.Гал