Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 10,23 хувиар буурчээ

oron_suutsМонголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 07-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 07-р сард 12.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.49 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -5.58 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.23 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 24.9 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.25 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -1.44 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -3.04 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 6.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.12 хувиар, оны эхэн үеэс -8.43, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 12.3% 24.9% 6.4%
Өмнөх сартай харьцуулахад -1.49% -1.25% -1.12%
Оны эхэнтэй харьцуулахад -5.58% -1.44% -8.43%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -10.23% -3.04% -12.0%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4857 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд энэ сарын орон сууцны үнийн бууралт нь 2015 оны эхний 7 сарын хамгийн доод түвшиндээ буюу -10.2 хувьд хүрчээ.

Жишээ: БГД-ийн “Korea town” цогцолборт 2014 оны 7 дугаар сард 1 м2 дундаж үнэ 2,248,000 төгрөг байсан бол 2015 оны 6 дугаар сарын байдлаар 2,040,000 төгрөг болж 9.2%-иар буурсан байна.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 7 дугаар сарын байдлаар 2,143,000 төгрөг болж өмнөх сараас 0.3%, өнгөрсөн оны мөн үеэс 4.4%-иар буурсан байна.

ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ-ИЙН ДУНДАЖ ҮНЭ /2015.07/
Орон сууцны дундаж үнэ 2,143,000 төгрөг
Жилийн өсөлтийн хувь -4.4%
Сарын өсөлтийн хувь -0.3%
Хамгийн өндөр үнэтэй Сүхбаатар
Хамгийн бага үнэтэй Сонгино хайрхан

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны 7 дугаар сарын байдлаар 90,838,000 төгрөг болж өмнөх сараас 1.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар тус тус буурсан байна.

ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2015.06/
Орон сууцны дундаж үнэ 90,838,000 төрөг
Жилийн өсөлтийн хувь -10.2%
Сарын өсөлтийн хувь -1.2%
Хамгийн өндөр үнэтэй Сүхбаатар
Хамгийн бага үнэтэй Сонгино хайрхан

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …