МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирлээ

bbfcf6b017076e5boriginalУИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, яаралтай баталсан. Өршөөлийн хууль батлагдсан даруйд нэгэн хүн ярианы сэдэв болсон нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Түүнийг Шадар сайд болох нь. Эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар тарж эхэлсэн.

Тэгвэл эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл үнэн болох нь батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23:30 цагт Улаанбаатарт газардлаа. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Чингис хаан олон улсын онгоцны нисэх буудалд тоссон байна.

Ямар ч байсан Өршөөлийн хууль батлагдахтай зэрэгцээд Н.Энхбаяр тун хурдан эх орондоо ирлээ. Магадгүй сайдуудын нэрийг өргөн барихаас өмнө ийн хурдан ирсэн ч байж болох юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …