Бүсгүйчүүд гэлтгүй залуусын өмнө тулгамдаж байгаа нэг асуудал бол үс уналт. Үс уналт юунаас үүсдэг, үс унахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, үс уналтыг зогсоох аргуудаас танилцуулж байна.
Үс унах шалтгаан:
Үс маш олон шалтгаанаас болж унадаг. Тухайлбал:
· Ген, удамшлаас болж
· Дааврын тогтолцоо алдагдах
· Биеийн дархлаа сулрах
· Толгойны арьсны элдэв халдварт өвчин
· Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин
· Химийн эмчилгээ дааврын эм бэлдмэл хэрэглэх
· Үс, хуйх, үсний угт цусан хангамж дутагдах
· Төрөлтийн дараах үс уналт
· Экологийн хүчин зүйлс
· Бүтэн ухаан алдуулалтанд орох
· Буруу хооллох
· Стресст орох үед үс унана.
Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байдаг. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан сэргэж ургадаг. Харин патологийн үс халзралт найдвар муутай.
Түр зуурын үс уналтыг хэрхэн эмчлэх вэ?
Ямар ч эмчилгээний үе гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол өвчлүүлж буй үндсэн шалтгааныг тогтоох хэрэгтэй. Хэрвээ үс уналтын шалтгаанаа тогтоосон бол эмчилгээний зөв хувилбарыг сонгох юм.
Хуйхандаа иллэг хийх:
Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангадаг.
– Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийх хэрэгтэй.
– Мөн орой бүр унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийгээрэй.
– Тэжээлийн тосон маск Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 – 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай 8 аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.
Тарагны маск
– Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.
– Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.
Үсэндээ тэжээл өгөх хэрэгтэй
Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид. Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.
Үс халзралтыг хэрхэн эмчлэх вэ?
Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрийн болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээ хийх хэрэгтэй.
Эх сурвалж: www.medee.nuudel.mn