Ерөнхийлөгч юунд бухимдав…

ebe3Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон Прокуроруудад хандан үг хэллээ. Харамсалтай түүний үг бүхэлдээ  МАХН-ын дарга Н.Энхбаярт уурласан, бухимдсан  шинжтэй байлаа.

Үндсэн хуулиар Монголын парламентад сонгуулиар олонхийн  суудал авсан  нам Засгийн газраа байгуулан ажиллах ёстой. Гэвч 2012 оны ард түмний сонголт аль нэг намыг дангаар нь засаг байгуулах боломжийг олгоогүй. Үүний улмаас  парламентад 35 суудалтай  АН дангаараа засаг байгуулах боломжгүй болж улс төрийн бусад хүчнүүдтэй хамтран эвслийн Засгийн газар байгуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн.  Тиймдээ АН-д  МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран засгийн газар байгуулан ажиллахаас өөр арга тэдэнд үлдээгүй.

Харин АН-ын энэ нөхцлийг МАХН зүгээр ч нэг хүлээж авсангүй. Тэд Өршөөлийн хууль санаачлан, түүгээр дамжуулан авлигын хэрэгт холбогдон ял эдэлж байгаад  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Намбарын Энхбаярыг өршөөх, дахин түүнийг хууль шүүхийн байгуулагаас “оролдохгүй” байх нөхцлийг эрх баригчидад тулгаж, улмаар санасандаа хүрч Өршөөлийн хуулийг батлуулсан. Өршөөлийн хууль батлагдсны маргааш нь МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирсэн.

Энэ бүхнийг ажиглаж байсан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокуроруудын 85 жилийн ойн баярын өдөрт хандан хэлсэн үгээ бүхэлд нь Н.Энхбаярт  чиглүүллээ.

Хаана, юу хэлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх мөн боловч  Н.Энхбаярт хандсан үгээ прокурорын байгууллагын ойд хэлдэг нь ямар учир вэ? Хэлэх ёстой газар, хэлэх ёстой цаг үед нь хэлж болоогүй юм болов уугэж үзэх хүмүүс олон байна.

Өршөөлийн хуулийн төсөл яригдаж байхад, хэлэлцүүлэг өрнөж байхад Ерөнхийлөгч маань хаана явсан вэ?  Байгууллагын ойн арга хэмжээнд биш УИХ-ын ээлжит бус  чуулганы  хаалтын үеэр УИХ-ын чуулганы индэр дээрээс эсвэл Төрийн ордонд сэтгүүлчидэд хандан мэдэгдэл хийх байдлаар дээрх  үгээ хэлж болоогүй юм байх даа  гэж ажиглагчид харж байна.

Прокурорууд дан ганц авлигачидтай тэмцдэг хүмүүс биш. Тэд  халаасны хулгайчаас эхлээд  хүний амь хохироосон гэх мэт олон гэмт хэрэгтнүүдтэй ажилладаг. Тэдэнд тулгамдсан олон асуудал бий. Прокурорууд ажилдаа хариуцлагатай ажиллаагүйгээс болж хилс хэргээр хоригдсон, яллагдсан  энгийн иргэд ч цөөнгүй бий. Гэмт хэрэгтнүүдтэй цаг наргүй тэмцдэг прокуроруудын ажиллах орчин, хангамж, ар гэрийн нөхцөл байдлын тухай Ерөнхийлөгч  ярьсангүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  72 минут ярьсны үндсэндээ 80 орчим хувь буюу нь авилга, албан тушаалтантай тэмцэх 50 орчим минут нь нэрийг нь онож нэг ч удаа хэлээгүй  боловч  бүхэлдээ Н.Энхбаяр руу чиглэсэн байлаа. /Түүний яриаг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү/

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавихаа энэ үеэр мэдэгдсэн.   Ингэх нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Харин Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээх авах эсэх нь эргэлзээтэй. Тэд Өршөөлийн хуулийг батласан шиг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй л болов уу гэсэн таамаглал байна. Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1 дэх хэсгийн “1-д: Монгол улсын Ерөнхийлөгч  Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж  хуульчлан заасан байна.

Тэгэхлээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, тухайн чуулганд 40 гишүүн оролцсон гэж  бодоход тэдгээрийн 2/3 буюу  26 гишүүнээс дээшхи нь тухай хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл Өршөөлийн  хууль хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

Ингэхлээр Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байна. Товчхондоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Өршөөлийн хууль батлагдсанд болон Н.Энхбаяр улс төрд эргэн эрж байгаад ундууцсан  үг хэллэг, үйл хэрэг нь   ямар нэгэн үр дүнгүй  болод өнгөрөх бололтой.

Одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн хэлээгүй,  хүссэн хүсээгүй Н.Энхбаяр улс төрийн  “тоглолтоо” хийж эхлэнэ. Түүний улс төрийн тоглоомд хамгийн түрүүнд өртөх, бас өширхөх үйлдэлд  автах хүмүүсийн нэг бол Ц.Элбэгдорж өөрөө юм. Тодорхой цаг хугацааны дараа Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг АН-ыг, магадгүй ард түмнийг ч турхирч чадах нэгэн. Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж   үүнд л бухимдлаа илэрхийлсэн бололтой.

Мэдээж дээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  авлигын эсрэг  хүсэж, зорьж тэмцэж явсан бүхнийг УИХ-аас сая батлан гаргасан  Өршөөлийн хуулиараа  “салхинд хийсгэсэн”-д тэр юу юунаас илүү  бухимдалтай явна.

Ямартай ч томчуудын өөр хоорондын  “дайн” үүгээр эхлэв бололтой гэж үзэх хүмүүс олон байна.

Судлаач А.Тамир

Ugluu-logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …