Элэг угаах хамгийн энгийн арга
Эрүүл хүмүүс жилд нэг удаа, харин эмгэгтэй бол жилд хоёр удаа элгээ цэвэрлэнэ.
Эхний өдөр: Элэг цэвэрлэх бэлтгэл: Өглөө нь клизм тавиад өдөржин зөвхөн шинэ алимаар хооллоно.
Хоёр дахь өдөр: Өглөө клизм тавина. 19 цаг хүртэл шинэ алимны шүүснээс өөр хоол хүнс хэрэглэхгүй. 19 цагт орондоо орж хэвтээд баруун хажуу талдаа халуун жин /грелка/ тавина /19 цаг-элэгний биологийн цаг/. Тэгээд 15 минут тутам лимоны шүүс /3 хоолны халбага/ мөн оливкийн тос /3 хоолны халбага/ ууна. Тос ба лимоны шүүсийг хооронд нь холихгүй ээлжилнэ. 12-14 цагийн дараа /5 цагийн дараа ч байж магадгүй/ холестерины агууламж өндөртэй, хөхөлбөр хар өнгөтэй “хор” бие махбодиос зайлах болно. Дараа нь 1.5 л усаар ходоодоо угаана.
Бөөр угаах арга
Намар тарвас боловсрох үед энэ эмчилгээг хийх нь хамгийн зохимжтой. Долоо хоногийн турш хар талх ба тарвасаар хооллоно. Ингээд нэг өдрийн дараа бөөр идэвхитэй ажилладаг шөнийн 2-3 цагийн хооронд халуун устай онгоцонд сууна. Усыг хөргөхгүй байлгах арга хэмжээ аваад энэхүү ердийн биш нөхцөлд тарвасаа амтархан зооглосоор байна. Зүрх судасны өвчин, даралт багатай зэрэг ямар нэгэн эмгэгтэй бол халуун ваннд суухаасаа өмнө заавал эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Энэ үед бөөрний тэвш өргөсдөг тул чулуу шээсний сүвээр дамжин гадагшлах боломжтой байдаг. Хэрэв өвдвөл нэг хоёр таблеток но-шпа ууна. Бөөрний чулуу хэмжээ, бүтэц зэргээс хамааран ийм аргаар тэр бүр гарахгүй байж болно. Бөөрний чулуугүй хүн ч бөөрөө угааж байх нь зүйтэй. Бөөр нь организмыг цэвэрлэх, хортой илүүдлийг ялгаж гадагшлуулах үүрэгтэй тул түүнийг эрүүл байлгах нь гоо үзэсгэлэнгээ хадгалах, өвчин эмгэггүй байж урт наслахад гол үүрэг гүйцэтгэдэг эрхтэн билээ.