Авто замын ачааллыг бууруулах ажил ээлж дарааллан хийгдсээр байна. Тухайлбал: Автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, автомашиныг тэгш сондгойгоор хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулах, бага дунд сургуулийн сурагчдийг тусгай автобусаар тээвэрлэж, шинээр автозам барьж, өргөтгөн шинэчилж, гудамж талбайд 61180 метр нөхөөс хийж, орон сууцны хороолол доторх 9 байршилд байгалийн чулуун хучилттай автозам барьснаар замын ачаалал тодорхой хэмжээнд багассан. Гэвч 450 мянган тээврийн хэрэгсэл тогтмол замын хөдөлгөөнд оролцож байна. Дараагийн төлөвлөсөн нэгэн томоохон ажлын хэрэгжилт нь иргэдийн уур ундуйцлыг ихээхэн хүргэж байна. Энэ нь автобусны шинэчилсэн систем юм. Автобусны шинэчилсэн системд иргэд сэлгэн суулт болон Улаанбаатар смарт картны талаар автобусны чиглэлийн талаар мэдээлэл хомс учраас ард иргэд шинэчилсэн системд тийм ч таатай хандахгүй байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үүнээс 18 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилж байна. Шинэчилсэн системийн сэлгэн суултын талаар 1 суухад 500 төгрөг 30 минутын дотор 2 дах удаа суухад 300 төгрөг 3 дах удаад үнэгүй болох ба ирэх сарын нэгнээс автобусны үнэ 1000 төгрөг болох ба энэ нь бүх хүмүүсийг карттай болгох зорилготой аж. Улаанбаатар смарт картыг иргэдийн 15% нь авсан гэсэн судалгаа байна. Цахим картыг 3600 төгрөгөөр худалдаж авах ба нийслэлд цахим карт худалдаалах 300 цэг ажиллаж байна. картыг авсан даруйдаа 500-90 мянга хүртэл цэнэглэж болно. Энэхүү карт нь 3 сар хүчинтэй хугацаатай ба энэ нь үйлдвэрийн гэмтэлд хамаарна. Нэг удаа худалдан авсан тохиолдолд хэдэн ч жил ашиглаж болно. Мөн нийтийн тээврээр зорчих үедээ орох болон гарах хаалганы төхөөрөмжид картаа уншуулахдаа карт уншигчийн дэлгэцэн дээрх мөнгөн дүнгээр картныхаа үлдэгдэл мөнгийг давхар хянаад явах боломжтой.
Б. Солонго