ХАМГИЙН ОЛОН УДАА ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН БӨХ
Сүмо бөхийн тэмцээн буюу башё нь жилд 6 удаа зохиогддог ба зохион байгуулалт туйлын шударга буюу барилдааны амжилтаас эрэмбэ шууд хамаардаг болохоор нэг даваа, нэг ялалт бүр маш чухал байдаг. Үүнтэй холбоотойгоор нэг бөхийн ноёрхол тийм ч удаан үргэлжлээд байдаггүй. Тухайн Ёкозунагийн хэр хэмжээнд ноёрхож байсаныг илтгэх томоохон нэг рекорд бол дараалан авсан түрүү юм. Ингээд энэ сонирхолтой статистикийг хүргэе…
1. Ёкозуна #ХАКУХО – 7 башё – 2010-2011 оны хооронд
2. Ёкозуна #АСАШИОРИҮ – 7 башё – 2004-2005 оны хооронд
3. Ёкозуна #ТАЙХО – 6 башё – 1962-1963 оны хооронд
4. Ёкозуна #ТАЙХО – 6 башё – 1966-1967 оны хооронд
5. Ёкозуна #ХАКУХО – 6 башё – 2014-2015 оны хооронд
6. Ёкозуна #ФҮТОБАЯАМА – 5 башё – 1936-1938 оны хооронд
7. Ёкозуна #КИТАНОҮМИ – 5 башё – 1978 онд
8. Ёкозуна #ЧИЁОНОФҮЖИ – 5 башё – 1986-1987 оны хооронд
***
ХАМГИЙН ОЛОН УДАА ЯЛАГДАЛГҮЙ ТҮРҮҮЛСЭН БӨХ
1949 оны 5-р сараас хойш нэг башёд 15 өдөр барилддаг болсон бөгөөд үүнээс өмнө харилцан адилгүй буюу ихэнхидээ 10, 11, 12, 13 өдөр барилддаг байсан юм. Энэхүү рекорд амжилтанд нэг ч ялагдалгүйгээр /”зэншо” гэж нэрлэдэг/ түрүүлсэн тоогоор нь эрэмбэлсэнийг танилцуулж байна.
1. Ёкозуна #ХАКУХО – 11 удаа
2. Ёкозуна #ФУТОБАЯАМА – 8 удаа
3. Ёкозуна #ТАЙХО – 8 удаа
4. Ёкозуна #ТАЧИЯАМА – 7 удаа
5. Ёкозуна #КИТАНОҮМИ – 7 удаа
6. Ёкозуна #ЧИЁОНОФҮЖИ – 7 удаа
7. Ёкозуна #ТОЧИГИЯАМА – 6 удаа
8. Ёкозуна #АСАШИОРИҮ – 5 удаа
9. Ёкозуна #ХАГУРОЯАМА – 4 удаа
10. Ёкозуна #ЦҮНЭНОХАНА – 4 удаа
11. Ёкозуна #ТАКАНОХАНА – 4 удаа
***
МЭРГЭЖЛИЙН СҮМОД ХАМГИЙН ОЛОН ЯЛАЛТ АВСАН БӨХ
Мэргэжлийн спорт гэдэг утгаараа тэдний кареер дийлэнхидээ 15-16 насандаа эхэлдэг бөгөөд энэхүү статистик нь мэргэжлийн сүмод хөл тавьсан цагаас хойш зодог тайлах хүртэлхи хугацаанд авсан ялалтын тоогоор эрэмбэлсэн болно.
1. Озэки #КАЙО – 1047 даваа – 1988-2011 оны хооронд
2. Ёкозуна #ЧИЁОНОФҮЖИ – 1045 даваа – 1970-1991 оны хооронд
3. Күмүсүби #ООШИО – 964 даваа – 1962-1988 оны хооронд
4. Ёкозуна #КИТАНОҮМИ – 951 даваа – 1967-1985 оны хооронд
5. Ёкозуна #ХАКУХО – 934 даваа – 2001 оноос хойш
6. Сэкивакэ #КЁКҮТЭНХО – 927 даваа – 1992-2015 оны хооронд
7. Сэкивакэ #ВАКАНОСАТО – 914 даваа – 1992 оноос хойш
8. Ёкозуна #ТАЙХО – 872 даваа – 1956-1971 оны хооронд
9. Сэкивакэ #ТЭРАО – 860 даваа – 1979-2002 оны хооронд
10. Сэкивакэ #АКИНОШИМА – 822 даваа – 1982-2003 оны хооронд…
Энэ дашрамд нэг мэдээллийн чанартай зүйл дуулгахад
7 дугаарт бичигдээд байгаа Сэкивакэ ВАКАНОСАТО одоогоор зодог тайлахаа зарлаагүй байгаа бөгөөд үргэлжлүүлж барилдах магадлал өндөр байгаа юм. Өмнө нь тэрээр бүр доошоо унахаар болвол зодгоо тайлна гэж хэлж байсан ч өнгөрсөн башёгийн дараа сэтгүүлчийн асуултанд хариулахдаа: “Би үнэндээ үргэлжлүүлж барилдахыг маш их хүсч байна. Надад шийдвэр гаргахад хугацаа хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. Ямартай ч одоогоор зодог тайлахаа мэдэгдээгүй байгаа тул оныг хаалгүйгээр буюу энэ ялалт нэмэгдэх боломжтой ажээ.
***
ШИЙДВЭРЛЭХ БАРИЛДААНААС ХАМГИЙН ОЛОН УДАА ДАВСАН БӨХ
Тухайн башёгийн сүүлийн өдрийн барилдааны дараах байдлаар түрүүлэх бөх тодорхойгүй харин, 2 болон түүнээс дээш бөхийн амжилт ижил байвал манайхны нэрлэдгээр “Нэмэлт барилдаан” буюу “Түрүүлэхийн төлөөх шийдвэрлэх барилдаан”-ыг хийдэг. Ийм барилдаанд гарч барилдсан тоогоор статистик гаргасны хүргэж байна.
1. Ёкозуна #ХАКУХО – 10 удаа гарч 6 ялж, 4 ялагдсан.
2. Ёкозуна #ТАКАНОХАНА – 10 удаа гарч 5 ялж, 5 ялагдсан
3. Ёкозуна #КИТАНОҮМИ – 8 удаа гарч 3 ялж, 5 ялагдсан
4. Ёкозуна #АКЕБОНО – 7 гарч 4 ялж, 3 ялагдсан
5. Ёкозуна #МУСАШИМАРУ – 7 гарч 1 ялж, 6 ялагдсан
6. Ёкозуна #ЧИЁОНОФҮЖИ – 6 гарч 6 ялсан
7. Ёкозуна #АСАШИОРИҮ – 6 гарч 5 ялж, 1 ялагдсан
8. Ёкозуна #ТАЙХО – 6 гарч 4 ялж 2 ялагдсан
9. Ёкозуна #ХОКУТОҮМИ – 5 гарч 3 ялж 2 ялагдсан
10. Ёкозуна #ВАЖИМА – 4 гарч 3 ялж 1 ялагдсан
11. Ёкозуна #ТАКАНОНАМИ – 4 гарч 2 ялж 2 ялагдсан
12. Ёкозуна #САДАНОЯАМА – 4 гарч 1 ялж 3 ялагдсан
13. Ёкозуна #ВАКАНОХАНА /ах/ – 4 гарч 1 ялж 3 ялагдсан
***
МАКУУЧИ ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХ
Энэхүү амжилт нь манайхан бараг цээжээрээ шахуу мэддэг болсон рекорд амжилт юм даа.
1. Ёкозуна #ХАКУХО – 35 түрүү – 2006 оноос хойш
2. Ёкозуна #ТАЙХО – 32 түрүү – 1960-1971 оны хооронд
3. Ёкозуна #ЧИЁОНОФҮЖИ – 31 түрүү – 1981-1990 оны хооронд
4. Ёкозуна #АСАШИОРИҮ – 25 түрүү – 2002-2010 оны хооронд
5. Ёкозуна #КИТАНОҮМИ – 24 түрүү – 1974-1984 оны хооронд
6. Ёкозуна #ТАКАНОХАНА – 22 түрүү – 1992-2001 оны хооронд
7. Ёкозуна #ВАЖИМА – 14 түрүү – 1972-1980 оны хооронд
8. Ёкозуна #ФУТОБАЯАМА – 12 түрүү – 1936-1943 оны хооронд
8=. Ёкозуна #МУСАШИМАРУ – 12 түрүү – 1994-2002 оны хооронд
10. Ёкозуна #АКЕБОНО – 11 түрүү – 1992-2000 оны хооронд
Китанорюү Ц.Мөнхсайхан