Зvvн гарын долоовор хуруунд бөгж зvvх нь уй гашуу хагацал, таагvй зvйл болсныг илэрхийлдэг. Мөн хvний сэтгэлийг тогтворгvй хөнгөн болгодог гэж vздэг байна.
Баруун гарын долоовор хуруунд зvvсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хvндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зvvн гарын эрхий хуруунд бөгж зvvх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн vздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хvчийг илvv харуулдаг байна.
Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зvvдэг байна. Ингэснээр тухайн хvнийг хvндэтгэж буйн шинж ажээ. Зарим газарт зvvн гарын дунд хуруунд сvйн бөгжийг зvvдэг ёс их дэлгэрсэн байдаг.
Ядам хуруунд бөгж зvvх нь хайр дурлалд одтой байх, хvний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд тvvнчлэн сэтгэл vл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зvvн гарын ядам хуруунд олон орны хvмvvс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зvvдэг аж. Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зvvх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хvний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна.
Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зvvдэг бөгөөд энэ нь амтай байж болно. Учир нь тэр ангархайгаар vргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна. Зvvн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгvй битvv бөгж зvvдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.