Өнөөдөр болох үйл явдлууд /VIII.25/

download08:30 цагт: Залуучуудын Иргэний нийгмийн анхдугаар чуулган Улаанбаатар чуулгын байранд болно. Нийгмийн сайн сайхан, хандлагыг өөрчлөхийн төлөө ажилладаг залуучуудын байгууллагуудын 300 гаруй залуу оролцох гэж байна. Утас: 99864050, 99017561, 99165447

08:30 цагт: ЭМСЯ-ны Б зааланд “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд НЭМХ-ээс зохион явуулна. Сургалтаар Монгол Улс дахь архины хэрэглээ, хөнөөлийг бууруулах стратеги, Архидалт гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болох нь, гэмт хэргийн байдал, Архины хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжсэн АНУ-ын төсөл хөтөлбөрийн туршлагаас танилцуулна.

09:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Пробиотекийг ашиглах шинжлэх ухааны үндэслэл сэдэвт хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Тайвань, Сингапур, Японы эрдэмтэд сүүн хүчлийн бактерийн ач тусын талаар хэлэлцэнэ.

09:00 цагт:  Катар Улсын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилж байна. Түүнийг өнөөдөр  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзана. Харилцах утас: 99121715

11:30 цагт: Төрийн ордны Г танхимд УИХ гишүүн О.Баасанхүү Өршөөлийн хууль болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайд ИЖБ-ээ Чингисийн талбайд  өргөн барина. 14:00 цагт Катар Улсын Батлан хамгаалахын сайд бараалхана.

12:00 цагт: Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд  цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл эхэлнэ.

12:00 цагт: “Би Монголд ургуулж үйлдвэрлэснийг сонгодог” ХАА-н бүлэг хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Барилгачдын талбай дээр нээлтээ хийнэ. Хөдөө орон нутгийн бүлэг хоршоодыг сурталчлан таниулах, борлуулалтыг нь дэмжих зорилго бүхий энэхүү үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 15 бүлэг хоршооныхон оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах юм байна. Утас 99072224

12:30 цагт: ЭМСЯ-ны харьяа Биеийн тамирын Хөгжлийн төвийн А зааланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багийн спортыг дэмжих талаар гаргасан зарлигийг ЭМСЯ болон багийн спортын төрлийн холбоодод гардуулах арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцоно.

14:30 цагт: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг  Төрийн ордонд хүлээн авч уулзана.

17:45 цагт: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконгт явагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …