Өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа боллоо

13fefcbe932f8fd76f22b59823a26552_x3

Өнөөдрийн буюу 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1984.55-1989.10 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар худалдан авах, 306.70-309.10 төгрөгийн ханшаар 38.7 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 8.6 сая ам.долларыг 1987.00 төгрөгийн хаалтын ханшаар, 24.2 сая юанийг 308.00 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 59.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.


Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

                                                                                                                                                             Эх сурвалж: MNB.MN

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …