Төрийн 36 байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод байдлыг үнэлэв

content_2014-05-30monhayag_big2Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байна.

Монгол Улсын хууль тогтоомжид заасан зайлшгүй ил тод болгох шаардлагатай мэдээллийг тухайн байгууллагын цахим хуудас, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавьсан байдлыг үзэхэд иргэдэд ил тод болгох ажлыг олонх байгууллага хангалтгүй зохион байгуулжээ. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь цахим хуудсандаа холбогдох мэдээллийг хангалттай байршуулсан гэж үнэлэгдээд байна.

“Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаа, ил тод байдлыг үнэлэх ажлыг Авлигатай тэмцэх газар тогтмол зохион байгуулдаг билээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …