Шүлс бол хүний биеийн хамгийн их үнэтэй шингэн юм. Таны хэлийг хамгаалдаг. Юм идэх, ярихыг хялбаршуулдаг. Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг. Түүгээр ч барахгүй анагаах ухаанд ач тусаа өгч эхэлжээ. Эмч нар өвчний шинжилгээ хийж онош тодруулахын тулд цусны оронд шүлсийг ашиглаж эхэлжээ. Шүлс хүний аман дотор өдөр шөнийн 24 цагийн турш ялгардаг цэвэрхэн шингэн билээ. Шүлсний ихэнх хэсэг нь уснаас тогтох бөгөөд зарим төрлийн протейн болон энзим агуулдаг бөгөөд шүлсний булчирхайнаас ялгардаг байна. Олон шалтгаанаар шүлс их хэрэгтэй шингэнд тооцогддог бөгөөд найрлаганд нь байх зарим төрлийн протейн болон энзим нь шүлсийг гайхамшигтай шингэн болгодог. Дээр нэр дурьдсан протейнүүдийн зарим нь бидний шүдийг болон буйлыг цэвэрлэдэг. Харин өөр протейнүүд нь нян, бактери болон мөөгөнцрүүдийг устгадаг.Шүлсний энэхүү чанар нь муур нохойны шархаа долоох, муур хэлээрээ биеэ цэвэрлэдэгээр тайлбарлаж байгаа юм. Гэхдээ та шүдээ угаахгүй байж болохгүй. Шүлсний өөр нэг үүрэг бол хоол идэхийг хөнгөвчилдөг. Хэрвээ шүлс байхгүй байсан бол хоол идэхэд их л хэцүү байхсан. Мөн түүнчлэн хэлийг норгож , хоолны амт мэдэрхэд тусалдаг. Хуурай хэл хоолны амтыг мэдэрдэггүй.
Шүлсний найрлаганд байдаг энзимүүд идэж уусан зүйлийг маань шингээхэд ч дөхөм болдог. Шүлсний энзимүүд нь бидний идсэн хоол хүнс хэлэн дээр байхад задалж эхэлдэг. Задарсан хоол хүнс хэлний ажлыг ч хялбаршуулдаг. Учир нь норсон задарсан зүйл хоолой руу төвөггүй орно.
Шүлс эрүүл хүнд үндсэн 3 хос болон бусад олон булчирхайнаас ялгардаг. Эдгээр 3 үндсэн хос булчирхайн нэг нь чихний доохно, бусад нь амны хөндийд байрладаг. Шүлс хэр чухал болохыг хамгийн их болон бага шүлс ялгаруулдаг хүмүүс мэддэг. Шөнийн хагаст таны хэл хатчихсан тагнайд наалдсан сэрж байгаагаар та өөрийгөө төсөөлөөд үзээрэй. Хэрвээ хангалттай шүлс ялгардаггүй бол энэхүү зовлонг байнга амсах болно.
Хангалттай шүлс ялгаруулдаггүй өвчтөн ямар нэг хоол хүнсийг зажлах болон залгихад хүндрэлтэй байх болно. Мөн хоолны амтыг ч авч чадахгүй юм. Гэхдээ ийм өвчтэй хүмүүст зориулан бүтээсэн эм байдаг бөгөөд эдгээр эм нь шүлсний булчирхайг илүү их ажиллуулж, шүлс ялгаруулахад тус болдог байна.