Цээж хорсох, хэхрүүлэх үед

ea0c8820a4891525bigЦээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг. Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг. Эрүүл хүнд ч тохиолдох нь бий.Улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл их хэрэглэх, хэт идэх, хэт уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг. Халуун чинжүү, кофе, перц зэрэг ходоод цочроодог хүнсээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Хэхрэх нь хоолоо хурдан иддэг хүмүүст элбэг тохиолдоно. Мөн архи, тамхи ихээр хэрэглэдэг хүмүүст. Цээж хорсох, хэхрэх, гашуун юмаар гулгих нь удаан үргэлжилбэл эмчид даруй үзүүлээрэй. Учир нь ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед мөн ийм шинжүүд илэрдэг. Цагаан лууван, далайн байцаа, жууцай, алоэ зэргийг хүнсэндээ хэрэглэх нь сайн.

Цагаан луувангийн нухаш
Цагаан лууванд diastese ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Мах, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл цуугаар бага зэрэг амталж болно.

Шарсан далайн байцаа
Далайн байцаа цээж хорсоход сайн нөлөө үзүүлдэг. Дангаар нь зажилж, мөн шарж идэж болно. Өдөрт 5 гр идэхэд хангалттай.

Давстай хар гүнжидтэй будааны базмал
Хар гүнжид болон давс нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, хэвийн хэмжээнд ялгаруулдаг. Хар гүнжид, давс цацсан будааг амандаа удааж, удаан зажилж идвэл илүү үр дүнтэй.

Жууцайны шүүс
Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй.

Долоогоны жүүс
Долоогоно нь ходоодонд, ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. 9-р сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээд удаан чанаад өдөрт 3 удаа ууна.

Зуун настын навчны нухаш
Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож, халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгний үед уухаас зайлсхийх хэрэгтэй.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …