Өнөөдөр болох зарим үйл явдлууд

download-4910:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ онд хэрэгжүүлж байгаа замын ажлын явцтай танилцана. Утас: 88781218

10:00 цагт: Монгол-Солонгосын засгийн газрын хоорондохь багш солилцооны хөтөлбөр 4 дэхь жилдээ хэрэгжиж, 5-р ээлжийн 9 Солонгос багш нар манай сургуулиудад ажиллахаар ирлээ. Хөтөлбөрийн нээлт нээлт 8/31-ны 10 цагт Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулагдана. Утас: 99058414

10:00 цагт:Хууль зүйн үндэсний хүрээлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ЖАЙКА-ийн Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслөөс хамтран гаргасан “Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт гарын авлагыг танилцуулах нээлтийн ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд болно. Утас: 310697, 99679503

11:30 цагт : Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд


12:00 цагт: МҮХАҮТ, Шингэрүүлсэн Хийн Аж Ахуй Эрхлэгчидийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа МХАҮТ-д болно.

12:00 цагт: ИЗНН-аас зохион байгуулсан “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхийг бид эсэргүүцэж байна” уриан дор иргэдийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Хаяг: Оранж плаза 6 давхар 606 тоот  Утас: 88069710

12:00 цагт: 2015 оны есдүгээр сарын 04-нд Монголд анх удаа УДБЭТеатр-т тоглох нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденкогийн “Соло Концертын Үдэш” нэртэй сонгодог хөгжмийн шилдэг тоглолтын хэвлэлийн бага хурал Улсын Филармоний зааланд болно. Хэвлэлийн бага хуралд зочноор: төгөлдөр хуурч АЖ проф. Т.Цолмон багш, төгөлдөр хуурч дуучин Б.Батчулуун /Никитон хамтлаг/, төгөлдөр хуурч удирдаач Б.Анар /Гранат Музык Продакшн/, Хийлч Продюсер Э.Мөнх-эрдэнэ /Musica Viva Orchestra/ нар оролцоно. Утас: 89892277, 98892277

14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ахмад дайчдад төрийн дээд одон медаль гардуулна. Арга хэмжээ Батлан хамгаалах яаманд 14.00 цагт эхэлнэ. Харилцах утас: 99121715

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …