Өвөрмонгол малчдын гол амьжиргаа болсон мал болон арьс нэхий нь үнэгүйдсэнд тэд дургүйцэж “тэмцэж” эхлэж байна. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчид нэгдэж мал болон арьс нэхийний үнэ ханшийг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьжээ. Амьжиргааг нь залгуулгадаг мал болон арьс нэхийг Хятадууд зориудаар үнэ ханшийг нь унаган хямд авч байгаад бухимдсан иргэд өчигдөр орой цуглацгаан арьс нэхийгээ шатаасан байна. Хятадуудад хямд өгсөнөөс шатааж устгасан нь дээр гэж Өвөрмонгол малчид үзээд ийм алхам хийцгээж байгаам байна. Шилийн голын малчдын шийдвэрийг бусад аймаг хошуудын малчид ч дэмжиж байгаа гэнэ. Төр засгаас нь анхааралдаа авч малын үнэ ханшийг нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй бол тэд “тэмцэл”-ээ үргэлжүүлэх юм байна…