Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4908:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлийн 33 дугаар сургуулийн /Сансарт байрлах/ 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.


09:00 цагт: Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал ШангриЛа зочид буудалд болно. Энэхүү хуралд Дэлхийн тусгай олимпийн тэргүүн Жанет хүрэлцэн ирж оролцож байна.


10:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны харьяа агентлагуудын удирдлагууд оролцоно. Утас 88115446, 88013108, 99088069


10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, хамрагдаж буй иргэдтэй уулзана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 10:00 цагт Хангарди ордны гаднаас хөдөлнө. Утас: 91040607


11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр орон даяар хичээл заана. Хичээлийг МҮОНТ болон MNB.MN цахим хуудсаар шууд дамжуулна. Давталтыг 13:30 цагаас хүргэнэ.


11:00 цагт: Монгол Улс Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтын нээлтийн ёслолын үйл ажиллагаа “Kempinski” зочид буудлын 2 давхрын “Алтай” Хурлын танхимд болно.


11:40 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоно.


16:00 цагт: МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд “Хөгжмийн багшийн анги”-ийг нээх ёслолын ажиллагаа МУБИС-ийн хичээлийн А байрны 312 тоот танхимд болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …