Шуурхай удирдлагын төвийн мэдээ

0- aaaalogo_shine2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын тухай албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

8 дугаар сарын 24-25-нд Саудын Араб улсад хүний Коронавирүст халдварын 15 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна. 11 тохиолдол Радиях хотын эмнэлгээс халдвар авсан байна.

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1493 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 527 (35%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчлах Эбола вирүст халдвар:

2015 оны 08 дугаар сарын 26-ны байдлаар дэлхийн 10 улсад 28110 хүн өвчилж, 11351 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней улсад 3 тохиолдол бүртгэгдэж, Сьерра-Леон улсад 7 дугаар сарын 19-өөс хойш хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй, хамгийн сүүлийн Эбола вирүст халдвараар өвчилсөн өвчтнийг эмчилж гаргасан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчлах

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …