Tоёотагийн талаарх маш сонирхолтой 10 баримт

corollaТа Тоёотагийн шинэхэн авомашин худалдан авсан эсвэл авах гэж байна уу? Ихэнх хүмүүсийн хувьд Тоёота бол Японы шилдэг автомашин үйлдвэрлэгч гэдгээр нь мэддэг. Энэ нь ч Тоёотаг сонгох гол шалтгаан нь болдог. Тэгвэл олон жилийн түүхтэй Япон брэндийн хөгжлийн түүхэнд таны мэдэхгүй маш олон сонирхолтой баримтууд бий. Ингээд Тоёотагийн талаар тэр бүр мэддэггүй сонирхолтой 10 баримттай танилцъя.

Хамгийн хурдан борлогдсон автомашин

1966 оноос хойш Тоёота компани дунджаар 37 секунд тутамд нэг Corolla загварыг үйлдвэрлэж худалдаалсан байна. 2013 он гэхэд энэ үзүүлэлт 27 секунд хүрч бүр ч хурдан болжээ. Борлуулалт нь тасралтгүй өссөөр 40 сая хүрсэн нь хэний ч санаанд оромгүй үзүүлэлт юм.

Дотоод үйлдвэрлэл

Тоёота компани 1957 оноос өөрийн борлуулалтын цар хүрээгээ дэлхий даяар тэлж эхэлсэн. Ойролцоогоор 50 жилийн хугацаанд өөрийн үйлдвэрүүд, худалдааны төвүүдийг дэлхий даяар 170 гаруй оронд байгуулаад байна. МакДоналдс хүртэл ийм их улсад ресторануудаа байгуулж чадаагүй байна. Учир нь Тоёотагийн “Эрэлт байгаа газар үйлдвэрлэнэ” хэмээх амжилттай бодлогын хүрээнд 25 улсад 50 үйлдвэрлэлийн төвүүдийг бий болгож чадсан юм.
Hybrid машин үйлдвэрлэлээр тэргүүлэгч

Тоёота нь хамгийн том hybrid автомашины үйлдвэрлэлтэй. Алдарт Тоёота Prius нь 1997 анх удаа олон нийтэд зориулагдсан hybrid машин болон худалдаалагдаж эхэлсэн бол 2012 он гэхэд жилд сая хүртэл ширхгээр зарагддаг болсон байна.
Хамгийн их зарагдсан марк

Статистикаас харахад Corolla марк дэлхий даяар хамгийн их зарагдсан байна. 2013 он гэхэд нийт Corolla 30 сая зарагдсан байна. Илүү сонирхолтой нь гэвэл 1997 оноос хойш нийт борлуулалт 30 сая хүрсэн юм. Орчин үед автомашины өрсөлдөөн өөрчлөгдсөн гэж бодож байна уу? Тэгвэл Corolla-ых тэргүүлсэн хэвээр л байна.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …