Р.Сувд-Эрдэнэ: Шүүхэд баярлалаа

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны, шүүхээр хэргээ шийдвэрлүүлж, шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаархи сэтгэгдлээ хуваалцахаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Р.Сувд-Эрдэнэ бидэнд хандсан юм. Тэрбээр 1 жил гаруй хоригдсоны эцэст хэргээ шүүхээр шийдвэрлүүлжээ.
1441262202_enkhbayar
-Миний бие дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. 2014 онд хүн амины хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар жил дамнан шалгагдаж байгаад анх 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар орж 10 жил 6 сарын хорих ял сонсож байсан. Ингээд миний бие өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан юм. Энэ хугацаанд миний бие хорих 461-р ангид 1 жил 3 сар хоригдож байсан. Ингэж явж байгаад 2015 оны 5 дугаар сарын 14-нд дахин шүүх хуралдаанар орж хэрэг дутуу шалгасан гэж дахин шүүхээс мөрдөн байцаалтанд буцсан. Ингээд сая 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  шүүх хуралдаан болж миний зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хууулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдын амь насыг хохироосон гэсэн зүйл ангиар зүйлчилж 5 жил хорих ял ононгдуулж уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн юм.
Шүүх хурлыг шүүгч О.Жанчивнямбуу даргалж шүүх бүрэлдэхүүнд Д.Алтанжигүүр, Г.Алтанцэцэг нар оролцож шийдвэрлэсэн.  Шүүгч нар хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгсөнд их баярлаж байна. Монгол улсад шударга шүүх байдаг юм байна. Мөн Өмгөөлөгч Н.Цэцэгмаад, шүүхийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байна. Энэ шийдвэр миний амьдралд маш том өөрчлөлтийг хийсэн. Би санаатай энэ хэрэг хийгээгүй хүний амьдралд юу ч тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Би ганц хүүтэй миний хүүгийн аз заяа түшиж ийм аймшигтай хэрэгт холбогдож  шударга шүүхээр шүүлгэж гарч ирсэндээ туйлын их баяртай байна./уйлав/
Би хэдийгээр 1 жил гаруй хорих 461-р ангид хоригдож байсан ч хорих анги дотор хүн өөрөө зөв санаатай соёлтой байвал тэнд хүнийг дарамталдаг дээрэлхдэг зүйл нэг ч байхгүй. Хорих ангийн ажилчид албан хаагчид нь бүгд хүний төлөө гэсэн сэтгэлтэй ажилладаг юм билээ.
Шүүхийг хүнд сурталтай, шүүгчид нөлөөнд автдаг гэхчилэн ташаа ойлголт их байдгийг би сонсож байсан ч миний хувьд тийм зүйл огт байдаггүй юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Би хүнд мөнгө төгрөг өгөх боломж чадалтай хүн биш, жирийн нэг иргэн хүн.
Шүүгч хүн хуулиа дээдэлж, шударга байж, ард түмнийхээ төлөө ажиллаж байдагт нь чин сэтгэлээсээ баярлалаа.
Ж.Энхбаяр
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …