Эмэгтэйчүүд жирэмсэн болоход үтрээний шүүрэл нэмэгддэг гэдгийг төсөөлөөгүй байдаг. Та жирэмсэн болохоосоо өмнө үтрээнээс цайвар өнгийн үнэргүй эсвэл бага зэрэг үнэртэй шүүрэл хааяа гарч байгааг анзаарсан байх. Жирэмсэн үед эстроген дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор үтрээний цусан хамгамж нэмэгддэг. Үүний улмаас үтрээнээс гарах шүүрлийн хэмжээ илүү их болдог байна.
Хэрэв танд хэхрүүлэх, гэдэс дүүрч, хуржигнах зэрэг шинж тэмдэг илэрвэл санаа зовох хэрэггүй.
Энэ шинж яагаад илэрдэг вэ? Жирэмсэн үед прогестрон дааврын хэмжээ ихэсдэг бөгөөд энэ нь гөлгөр булчинг сулруулах үйлчлэл үзүүлдэг. Үүний улмаас ходоод гэдэсний замын гөлгөр булчин суларч, хоол боловсоруулах явц удааширч хий хуралдах явдал ажиглагддаг байна.3.Буйлнаас цус гарах
Жирэмсэн үед буйл хөөж, эмзэглэл ихтэй болдог бөгөөд шүд угаах үед цус гарч болно. Энэ нь мөн прогестрон дааврын түвшин ихэссэний улмаас амны хөндий, буйлны цусан хангамж нэмэгдэж үрэвсэл амархан үүсэх нөхцөл бүрддэгтэй холбоотой. Үүний улмаас жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг тал хувьд нь жирэмсэн үеийн буйлны үрэвсэл үүсдэг.4.Өтгөн хаталт
Өтгөн хаталт жирэмсний хугацаанд түгээмэл тохиолддог. Энэ нь мөн дээр дурьдсанчлан прогестрон дааврын нөлөөгөөр хоол боловсоруулах замын гөлгөр булчин суларч, хөдөлгөөн удааширсантай холбоотой. Мөн жирэмсний сүүлийн саруудад умайн хэмжээ томорч, шулуун гэдсэнд даралт учруулдаг нь давхар нөлөө үзүүлдэг байна.5.Шүлсний ялгарал нэмэгдэх
Дээрх дааврын нөлөөгөөр үүсдэг бас нэгэн таагүй мэдрэмж нь шүлсний ялгарал хэвийн үеийнхээс эрс ихэсдэг явдал юм. Ялангуяа дотор муухайрах үед илүү тод илэрдэг. Эмэгтэйчүүдийн цөөн хэсэгт шүлс хэт их ялгарснаас болж шүлсээ хаяхаас өөр аргагүй байдал үүсдэг.6.Геморрой
Геморрой гэдэг нь шулуун гэдэс орчмын венийн судасны өргөсөл бөгөөд зарим үед хавдаж, ил гарч ирдэг. Энэ нь загатналт, хүчтэй өвдөлт үүсгэхээс гадна зарим үед шулуун гэдэсний цус алдалт үүсгэдэг байна.
Жирэмсэн болохоос өмнө энэ шинж тэмдэг илрэх хандлагатай байсан эмэгтэйчүүдэд жирэмсний эхний үед геморрой үүсэх нь элбэг. Харин жирэмсний хожуу хугацаанд хэвлийн дотоод даралт нэмэгдэх, өтгөн хаталт үүсэх, доод хөндийн венийн судас дарагдах зэрэг шалтгаануудын улмаас геморрой үүсэх эрсдэл өндөр болдог.7.Арьс загатнах
Энэ нь жирэмсэн үед нэлээд элбэг тохиолддог. Ялангуяа жирэмсний хугацаанд хэвлий болон хөх томрох үед арьсны суналт үүсдэгтэй холбоотойгоор илэрдэг. Мөн та жирэмсэн болохоос өмнө хуурай арьстай, хүнсний харшил, экзем зэрэг асуудалтай байсан бол илүү тод илрэх магадлалтай.
8.Хамраас цус гарах
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хамрын салст хөөж, цусан хамгамж ихэсдэг нь хамар битүүрэх улмаар хамраас цус амархан гарах үндсэн шалтгаан болдог
9.Мөчдийн хавагналт
Жирэмсний хугацаанд биед агуулагдах усны хэмжээ нэмэгддэг тул шилбэ, шагай орчмоор бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Мөн цусанд агуулагдах уургийн хэмжээ, бусад дүрст элемэнтүүд болон сийвэнгийн харьцаанд өөрчлөлт орсноос болж зарим шингэн эд рүү шилждэг. Гэвч хэт их хавагнах нь жирэмсний хүндрэлийн дохио болдог.
10.Мөөгөнцөртөх
Эмэгтэй хүний үтрээнд тодорхой хэмжээний мөөгөнцөр байдаг. Эдгээр мөөгөнцөрүүд хэт ихсэж, бусад бичил организмуудаас их хэмжээтэй болвол асуудал үүсгэдэг. Харин жирэмсний хугацаанд эстроген дааврын хэмжээ ихэссэнээс болж мөөгөнцөр амархан өсөх нөхцөл бүрддэг байна