Голд урсгасан нярайг хайх ажиллагааг зогсоожээ

dd5bf8c7b2c74993650ea6a6e50d4b39Энэ сарын 2-нд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд оршин суугч 43 настай эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ голын усанд урсгасан хэрэг гарсан. Онцгойгийнхон тухайн өдрийн 20 цаг 40 минутад дуудлага хүлээж авсан даруйдаа Аврах ангийн долоон албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг гаргаж, голын дагуу эрлийн ажлыг зохион байгуулсан юм. Харин өнөөдөр нярайг хайх ажиллагааг албан ёсоор зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тус хэргийн талаар БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэсээс тодруулахад: Хэргийг мөрдөн шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Хүүхдээ хаясан эмэгтэй Гачуурт тосгонд амьдардаг, тогтсон гэр бүлтэй хүн” бөгөөд “Хүүхэд амьд төрсөн, эсвэл дутуу, амьгүй байсан” гэх зэргээр зөрүүтэй мэдээлэл өгсөн аж.

Т.Болор

Эх сурвалж:  http://www.uls.mn/

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …