Галын тахилга буюу галд идээ өргөх ёс

527-1360642724head(1)Монголчууд эрт дээр цагаас галыг шүтэж ирсэн ард түмэн билээ. Юуны өмнө гал тахихын ач тусыг хэлэх нь зөв болов уу. Байгаль дэлхийн бүх зүйл эзэнтэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүний нэгэн адил галд ч бас эзэн сахиус байдаг.
Yүнийг шашин болгонд өөр өөрөөр хэлдэг. Шарын шашинд бол галын бурхан бөөд бол галын эзэн сахиус гэх мэтээр. Энэ бүгд нь угтаа бол нэг ойлголт юм.гал тахина гэдэг бол галын эзэн сахиусааа баясгаж түүнд үйлээ даатгаж гуйх үйл юм. Айл өрхийн заяа буяныг дааж явдаг учир гал голомтоо дээдэлж тахиулж байх ёстой.
Галын тахилгын зан үйлийг мөн адил ястан болгонд өөрөөр хийдэг. Жишээ нь айл өрхийн гал тахих үед хонины баруун хаа, өвчүү тэргүүтэйтнээр тахих ёс байхад зарим нь улаан ямааны өвчүүгээр гэх зэргээр өөр өөрөөр тахидаг. Мөн айл өрхийн биш хөдөө хээр олон айл өрхийн заяа буяныг даатгах үед бүтэн хониний махаар шүүс бэлдэж том тулганд эсвэл уртс хэлбэртэй түүдгэнд өргөх зэрэг үйл байдаг. Гэвч газар газрын ёс ондоо байх боловч нийтлэг хийж болохгүй зүйлс бас байдаг.
Жишээ нь: Галд сүү хэзээ ч хийдэггүй гэх зэрэг үйлийг зарим шинэ сахиустай хүмүүс мэдэхгүйн гайгаар хийчихдэг гэж дуулддаг. Гал тахиад үлдсэн мах шүүсийг тухайн айл өрх зөвхөн халуун бүлээрээ идэж дуусгадаг ажээ.
www.budda.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …