Өглөөний цай уухгүй байвал цөс чулуужна

119729e4764c399abigӨглөөний цай бол таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө.  Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй.

Учир нь, өглөө бүр өлөн элгээрээ явсаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багассанаар чулуужиж эхэлдэг байна.
Өглөөний цай нь эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустайгаас гадна жингээ хянахад хэрэгтэй. Өглөө бүр цай ууж хэвших нь өдөр, оройн цагаар их идэхээс сэргийлж, өдрийн турш зөв зохистой хоол идэх үндэс болдог.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …