Өнөөдөр болох үйл явдлууд

download-4907:00 цагт: Олон улсын Дуурийн дуулаачдын уралдааны гурван удаагийн Гран при, мөн гурван удаагийн Дэд байрын шагналт, “Мөнгөн мод” шилдэг уран бүтээлч шалгаруулах уралдааны шилдэг дуучин бөгөөд саяхан ОХУ-ын Москва хотод бие даасан уран бүтээлийн тоглолтоо өргөн барьсан ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадралыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ЦДБЭЧ-ын хамт олон болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн угтан авна. Утас: 99299634


09:00 цагт: “Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол(МоМо) – төслийн III үе шатыг эхлүүлэх, танилцуулах төсө”-ийн хурал “Корпорэйт” Зочид буудлын хурлын танхимд болно.


10:00 цагт: Хүүхдийг Ивээх Сан “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” шинэ төслийн нээлтийн семинар Монгол Японы төвд эхлэнэ. Семинарт Нийслэлийн Боловсролын Газар, Японы ЭСЯ, дүүргийн боловсролын газрын ажилтнууд болон сургуулийн төлөөлөл оролцоно. Утас: 99109723


10:00 цагт: БНСУ-ын Засгийн газрын мэдлэг солилцох хөтөлбөрийн санхүүжилтээр Korea Gas Safety Корпорацийн хэрэгжүүлэх “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийн нээлт Эрчим хүчний яаманд болно. Энэ үеэр төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Корей газ сафети Корпорацийн ерөнхий захирал Жан Сик Пак нар гарын үсэг зурна. Утас: 99773800, 88008516


11:00 цагт: “Өргөө” кинотеатрын өмнөх талбайд Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ болно. Энэ үеэр Баянгол дүүрэг дэх төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, хуульзүйн мэдээлэл зөвлөгөө өгнө. Иргэний үнэмлэх, гадаад паспортыг газар дээр нь сунгаж, олгох зэрэг төрийн олон төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Утас: 88084815


11:00 цагт: Л.Гансүх өлсгөлөн зарлахаар болсон талаар болон Л.Гансүх нарын хорих ангид болох шүүх хуралд очихгүй болсон талаар өмгөөлөгчид нь “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 51-260311


11:30 цагт: Ховд аймгийн Засаг дарга, Тамгын газраас Нутгийн удирдлагын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 51-260311


11:30 цагт: Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн Эвлэлээс цаг үеийн асуудал, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах сэдвээр “Монгол Ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99991706


12:15 цагт: ХБНГУ-ын Дармштадийн Техникийн их сургуулийн профессор Манфрэд Ханпэ “Англи, Франц, Герман Улсуудын дээд боловсролын тогтолцооны түүх” сэдвээр Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхонд сонирхолтой лекц уншина. Утас: 70232090


13:30 цагт: Гадаад хэргийн яаманд Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улс, АНУ-ын харилцаа, бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлуудаар зөвлөлдөж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын зорилт, төлвийн талаар санал солилцоно.


16:00 цагт: ЗГХЭГ-Швейцарийн хөгжлийн агентлаг хооронд “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны визит танхимд болно. Утас: 51-260311

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …