Улсын хэмжээнд 2015 оны 34 дэх долоо хоногт цочмог цусархаг суулгалттай хамшинжийн 149 тохиолдол мэдээлэгдсэнээс Улаанбаатар хотод 143 тохиолдол буюу 96 хувь нь бүртгэгдсэн байна. Цочмог цусархаг суулгалттай хамшинж олон жилийн дунджаас 3.9 дахин ихэссэнтэй холбоотой хүүхдийн байгууллагууд дараах зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг ХӨСҮТ-ээс анхааруулав.
Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад:
-Зөвлөмжийг сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгуулага өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах;.
-Гэдэсний халдварт өвчин гарахад нөлөөлж болзошгүй хүчин зүйлийн эрсдлийн үнэлгээг тухайн байгууллага жил бүр хийж, холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
-Гар угаах зөв дадал, хэвшлийг сурагч, хүүхэд, багш,туслах багшүйлчилгээний ажиллагсдын дунд эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах;
-Гал тогоо, цайны газарт хүнсний бүтээгдэхүүн сонгох, хадгалах, бэлдэх, түгээх, хэрэглэх болон аяга, таваг, сав хэрэглэлийг угааж, цэвэрлэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллах;
-Гал тогоо, цайны газарт ариун цэврийн дүрмийн шаардлагыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах;
-Өдрийн хөнгөн зууш, үдийн хоолоор үйлчлэх үед хүнсний аюулгүй байдлыг хангах;
-Анги, бүлэг, биеийн тамирын заал, хонгил зэрэг өрөө, тасалгаа бүрд 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх;
-Хүүхдийн тоглоомыг өдөр бүр 2 хувийн сод, угаагч нунтаг бүхий халуун усаар угааж цэвэрлэх, ихээр бохирдсон бол халдваргүйтгэх бодисыг зааврын дагуу хэрэглэх зэргээр цэвэрлэх;
Цэвэрлэгээний алчуур, шалны мод, хувин зэрэгт таних тэмдэг тавьж зориулалтаар нь хэрэглэн, халдваргүйтгэх;
-Их цэвэрлэгээг 10-14 хоног тутамд хийх;
-Бие засах газрын суултуур, гар угаагуурын тоог стандартын хэмжээнд байлган, эрүүл ахуйн шаардлагыг хангах;
-Бие засах газрын суултуур, гар угаагуурыг цэцэрлэг, ясли, сувилалд өдөрт 3 удаа, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа цэвэрлэн халдваргүйтгэх;
-Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсад, эцэг эхийн дунд халдварт өвчний улиралчлал угтуулан -“Эрүүл зан үйл”-ийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг тодорхой төлөвлөгөөтэйгээр зохиох;
-Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан,эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
-Мэргэжлийн их эмч ажиллуулах;
-Халдваргүйтгэл, цэвэрлэгээний бодис, материалд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгайлан тусгах;
-Анги, бүлгийн хүүхдийн тоог эрүүл ахуйн стандарт хэмжээнд байлган нягтралыг багасгах.