9 сарын 11-ний халдлагын үеэр нэгэн том компаний захирал амьд үлдэж чаджээ. Тэр анх удаагаа хүүгээ цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгч байгаад ажилдаа очиж амжаагүй байсан юм.
Өөр нэг залуу өрөөнийхөндөө Донатс авахаар гарсан байж. Энэ удаа түүний ээлж байж.
Нэгэн бүсгүй сэрүүлэг нь цагтаа дугараагүйгээс ажлаасаа хоцорсон юм.
Хэн нэг нь Нью Жерсигийн зам дээр түгжрэлд орсон байж…
Бас өөр хэн нэг нь автобуснаасаа хоцорч…
Нэг эмэгтэй хувцсан дээрээ кофе дусааснаас болж хувцсаа солихоор ажлаасаа гарч…
Зарим нэгний машин нь эвдэрч, зарим нэг нь утасны дуудлаганд хариу өгөх гээд гэрлүүгээ эргэж орж…
Өөр зарим нэг нь ажилдаа яарсан боловч такси олдоогүй байж…
Хамгийн гайхалтай нэгэн тохиолдол нь нэг залуу шинэ гутал өмсөөд ажилдаа гарсан боловч замд нь шинэ гутал нь хөлийг нь холгожээ. Тэр шархны лент авах гээд холгүйхэн аптект зогсож байж. Тийм болоод л тэр өнөөдөр амьд байна.
Харин одоо би түгжрэлд зогсох үедээ, эсвэл лифтэнд амжаагүй үедээ, эсвэл утасны дуудлаганд хариу өгөх гэж түр саатах үедээ… Амьдралд тохиолдох жижиг сажиг зүйлсийг тайвнаар хүлээж авч, хувь заяа намайг яг одоо энд байлгахыг хүсэж байгаа гэж боддог болсон. Хэрвээ танд ийм зүйлс тохиолдвол, хэрвээ өглөөг бүтэлгүй эхлэж байгаа юм шиг санагдвал, хэрвээ түлхүүрээ хайгаад олохгүй байгаа бол, хэрвээ хүүхдүүд удаан хувцаславал, хэрвээ гэрэл дохио бүр дээр зогсож таарч байвал та бүгдийг тайвнаар хүлээж аваарай. Таны Бурхан ажлаа хийж байгаа- таныг хамгаалсаар байгаа!!!
эх сурвалж: facebook