Наадмын тухай шүүмж эргэцүүлэл

ab910ee5f77eac7aoriginalМонгол  түмний их баяр цэнгэл болох  эрийн гурван наадам хэдхэн хоногийн өмнө  дэлгэр сайхан болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нэмж, төв цэнгэлдэхэд  үндэсний бөхийн шинэ аварга төрсөн сайхан наадам боллоо.

Монгол хүн амны билгээр гэдэг. Та бүхэн сайхан наадсан уу гэхэд бид бүгд сайхаан, сайхан наадлаа л гэцгээдэг. Гэвч энэ “сайхан наадам”-ын цаана шүүүмжлэл гэж болмоор, дараа дараачийн наадмаар  анхаарч анзаармаар хэд хэдэн зүйлийг хэлэх нь  зүйтэй гэж бодлоо.

Наадмын нээлтэд зориулан өмнөх жилүүдээс чамгүй их  хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Нээлт, хаалтын арга хэмжээг МУГЖ Д.Сосорбарам найруулсан болоод ч тэр үү үзэгч наадамчид  нээлтээс  их зүйлийг хүсэн хүлээж байсан нь талаар болов. Энэ жилийн наадмын  нээлтийн хувьд 5000 бийлээч,  Монгол улсын газрын зургийн дүрсийг хүмүүс дүрсэлсэн, Харангын дуучин Лхагваа  хул мориноосоо унах шахан  байж “Толин хул” дууг дуулсныг эс тооцвол шинэлэг, өвөрмөц  зохион байгуулалт арга хэмжээ төдийлөн харагдсангүй. Тэртэй тэргүй жилийн жилд циркийн морьтнуудын үзүүлдэг үзүүлбэр, дуу концерт байдаг л зүйл хэвээр болж өнгөрлөө. Наадамчдын хүсэн хүлээж байсан  үзүүштэй нээлт болж чадсангүй. Найруулагч Д.Сосорбарам нэгэн TV-д  өгсөн ярилцлагадаа: “Наадмын зохион байгуулалтанд  оролцсон хүмүүстээ А4 хэмжээтэй төрийн далбаа хийлгээд бариулсан бол зүгээр байсийн, даанч төсөв мөнгө нь хүрэлцээгүйн улмаас энэ жил чадсангүй”  гэж хэлнэ билээ. Далбаа барьчихлаар  нээлт сайхан болчихдог гэж Со гавьяат маань арай л бодоогүй л байлтай.

images

Наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэлэхдээ Ерөнхийлөгч маань урд өдөр нь тангараг өргөрөхдөө хэлж байсан  үгээ давтав. Утга санаа нь гэвэл “өөрийг нь сонгосон ард түмэндээ баярлалаа, ард түмнийхээ төлөө хүү нь мэт зүтгэнэ”. Ард түмний саналаар албан ёсоор сонгогдож, тангарагаа өргөсөн Ерөнхийлөгч маань төрийн наадмын нээлтэнд ийм үгийг давтан  хэлэх  нь  хэрэгтэй  байсан ч юм уу, үгүй юмуу бүү мэд. Ямартай ч түүний наадмын нээлтэнд хэлсэн үгийн оршил гэсэг нь сонгуульд  ялсан сэтгэл хөөрлөө дарж амжаагүй мэт,  ард түмний төлөө ажиллана гэдгээ давтан тангараглах мэт байлаа.  Дараа нь төрийн дуулал эгшиглэхэд Ерөнхийлөгч маань хоёр гараа унжуулан, номхон комманд авсан цэрэг эрийн ёсоор  зогсох юм. Уул нь цэцэрлэгийн хүүхдүүд ч хүртэл төрийн дуулал эгшиглэхэд  хүндэтгэлээ илэрхийлэн  босож зогсоод, баруун гараа зүрхэн тус газраа дарж сонсдог гэдгийг мэддэг. Харин манай Ерөнхийлөгч үүнийг мэддэггүй юм болуу, эсвэл Ерөнхийлөгчид  төрийн дуулалыг хүндэтгэх ийм хүндлэл хамаардаггүй юм болов  уу бүү мэд.

527-13735166742013-07-11neelt_big
Нээлтэнд оролцож байгаа үзүүлбэр арга хэмжээг цэнгэлдэхэд сууж байгаа үзэгч, цэнхэр дэлгэцээ үзэж байгаа наадамчид ч харсаар байгаа атал  TV-ийн хөтлөгчид нь сохор хүнд талбарлаж өгч байгаа юм шиг “за одоо морин үзүүлбэр, бий биелгээ, дуучин дуулж байна” ч гэж тайлбарлах юм. Түүний оронд тухайн үзүүлбэр нь ямар утга  санааг илэрхийлдэг, өөрийн гэсэн  өвөрмөц ямар онцлогтой байдаг, түүний зан үйл, соёлын зорилго  цаад санаа нь юу вэ гэдэг талаар  олж, судлаж тайлбарлах хэрэгтэй ш дээ.

Наадмын үйл ажиллагааг олон TV үзүүлсэн ч, бусдаасаа ялгарах өвөрмөц шинэлэг байдал төдийлөн ажиглагдсангүй. Бүгд ижил байх ёстой мэт үндэсний дээл хувцсаар гоёсон эрэгтэй, эмэгтэй хос хөтлөгчид  ээлжлэн уянгалуулан байж шүлэг унших. Түүний оронд наадмын үүх түүх, төрийн  есөн хөлт цагаан тугийг яагаад наадмаар залдаг тухай,   их тугийг залах зан үйл ямар байдаг тухай, бөх морьны эдлэл хэрэглэлийн учир шалтгаан, бөхийн мэх, морины уяа тааруулах, сур харвах эрдэм арга барилын талаар  зэрэгцүүлэн үзэгчидэд хүргэсэн бол шинэлэг баймаарсан.

Хүй долоон худагт шинэ зам барьсан, машины зогсоол, хуушуурын гэр, үйлчилгээ эрхлэх газруудад зориулан  цементэн талбай байгуулж өгсөн нь сайшаалтай ч бас  шүүмжлэлтэй зүйл байна. Тухайлбал, хогийн савыг бараг л гэр бүрийн хажууд байрлуулсан хирнээ, яг морь барианы газрын ойролцоо  байрлуулаагүйн улмаас иргэд  морь барианы газар хавиар хогоо ил задгай хаях нь түгээмэл байлаа.

IMG_4456

За тэгээд  морь барианы газрын үзэгчдийн суудлын  тоог нэмэгдүүлсэн гэх ч үнэндээ наадамчин олны хаана нь ч хүрэлцэхгүй  байв. Ядаж байхад зөвхөн энэ үзэгчидэд зориулсан мэт  хоёр том дэлгэцийг зэрэгцүүлэн морь барианы үзэгчдийн эсрэг талд байрлуулсан нь ямар учиртай юм бол. Энд үзэгчид дэлгэцтэй дэлгэцгүй уралдаж байгаа морийг “амьдаар” нь харж байхад дэлгэц байрлуулах нь юуны учир вэ? Зүй нь бол энэ хоёр дэлгэцийн салгаж  нэгийг хуушуурын гэрийн ойролцоо,  нөгөөг нь Моbi толгойн  орой дээр байрлуулсан бол наадамчид заавал чихэлдэн морь үзэх гэж зүтгэхгүйгээр эдгээр дэлгэцийг тухтайхан үзэж болмоорсон.

IMG_4399

Энэ жилийн наадмаар цэнгэлдэх болон Хүй долоон  худагт элдэв худалдаа явуулахгүй гэсэн юу болов. Цэнгэлдэхэд л гэхэд тоос шороотой холилдсон шорлог, өмд цамц, хүүхдийн тоглоом, ном гээд өчнөөн  бараа бүтээгдэхүүн борлуулж байсан нь нь бэсрэгхэн бараан зах нүүгээд ирсэн мэт харагдах юм.

6c4c6a3a1f6a076great

Ингэсгээд шүүмжлэл эргэцүүлэлээ өндөрлөе дээ, энэ жилинй наадам сайхан боллоо, ирэх жилийн наадам бүр ч сайхан болно биз ээ.

Ц.Мөнх

Ugluu logo

 

 

 

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …