MCS COCA-COLA үйлдвэрээс гарсан саарал усаар ногоон байгууламжуудыг услана

p17qlrimpd8udorlito1suo18fm1 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бохирдуулагч эх үүсвэрүүдийг ялангуяа технологийн чиглэлээр бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд өнгөрөгч 2-р сарын 15-наас 3-р сарын 15-ны хооронд шалгалт хийсэн. Уг шалгалтаар Кока- кола үйлдвэрээс бусад үйлдвэр нь өөр дээрээ цэвэрлэх байгууламжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдвэрлэсэн “Кока-кола” үйлдвэрийн ажилтай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүс танилцлаа.

Тус үйлдвэр нь нийгмийн өмнө хүлээх үүргийнхээ дагуу 2009 онд ашиглалтад орохдоо 1,9 сая ам.доллараар уг цэвэрлэх байгууламжийг байгуулсан байна. Энэ байгууламж өдөрт 800-1000 тн усыг байгальд шууд асгаж болох түвшинд цэвэршүүлдэг ч цэвэрлэсэн усаа шууд нэгдсэн бохирын шугам руу шахдаг байна. Харин хот тохижилтынхон нийслэлийн мод бутыг гүний цэвэр усаар усладаг  тул энэ байдлыг халж, цэвэр усаа хэмнэх зорилгоор тус үйлдвэрээс цэвэрлэгдээд гарсан саарал усаар ногоон байгууламжаа усалж байх тал дээр хамтран ажиллах санал тавьжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …