Халгайн ач тус

Бүсгүй тань халгай арьс түлдэг гэдгээс өөр баттай мэдээлэл байгаа юу. Хэрвээ үгүй бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Халгай бол төрөл бүрийн ашиг тустай эмийн ургамал юм. Хаван, уушгины сүрьеэ, цус багадалт, зүрх судасны өвчин, арьсны өвчнүүдэд хамгийн тустай.
Халгайны ханд бэлтгэх аргууд:
1-2 хоолны халбага хатаасан халгайн нунтагийг 200 мл буцламтгай усанд хийж 10-15 минут идээшүүлээд өдөрт 2-3 удаа бүлээнээр нь хоолноос 30 минутын өмнө ууна. Энэ эмчилгээг хоёр долоо хоног хийхэд цусны бүтэц сайжирч цус багадалт, арьсны өвчнүүд, уушгины сүрьеэ, хаван чичрэг зэрэг өвчнөөс сэргийлнэ.
200 гр нялх халгайн навчийг жижиглэн хэрчээд 500 гр цагаан архинд хийгээд 2 хоног цонхон дээр наранд ил, 8 хоног харанхуй газар хадгална. 9 дэхь хоногт нь шүүж аваад харанхуй газар хадгалан хэрэглэнэ. хоол идэхээсээ 30 минутын өмнө 1 халбага, унтхынхаа өмнө нэг халбагыг хэрэглээрэй.
6a8061178fac977cbig
Халгайнд С, А, В2 их хэмжээгээр агуулагддаг байна. Нялх халгайн навчаар бууз, хуушуур хийж хэрэглэвэл амин дэмийн дутагдлаас сэргийлэх болон хөхөнд сүү оруулах тустай бөгөөд чийг бам өвчинг анагааж, хоолны шингэцийг сайжруулдаг шидтэй юм байна.
100 гр халгайг 1 литр усанд 10% – ын уусмал болгон хандлаад ваннтай усанд хийж орно. Энэ нь ядаргаа тайлж арьс чийгшүүлнэ
Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтагласан халгайг  хийж найруулан, хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.
Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэнэ. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.
cdeedb31199629cbbig
Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.

Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно.Судасны нарийслын үед бигнүүр тавих ба  200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд  шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног  амарна. Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ.  Үсний чанарыг дээшлүүлэхэд 7 хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэнэ.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …