Уурхайн гүнд орсон БНХАУ-ын 3 иргэний нэгний цогцсыг гаргажээ

downloadСүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион  байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан байна. Үргэлжлүүлэн эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Нэмэлтээр ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй 2015.09.17-ны өдрийн 05:00 цагт гарчээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …