НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгоход та саналаа өгөөрэй

4bed568f55df3ab88877933226698156

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийг байгуулахаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хуульчилсан. Энэ хууль хэрэгжиж  эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний  зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг 2015.09.14-ний өдрөөс 2015.09.21-ний хооронд зарласан.

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмийн 1 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэлийн Иргэний зөвлөлийн 5-7 гишүүнийг анх томилохдоо таван гишүүнтэй байх бол нэг гишүүн нь нэг жил, хоёр гишүүн нь хоёр жил, хоёр гишүүн нь гурван жил, долоон гишүүнтэй байх бол нэг гишүүн нь нэг жил, гурван гишүүн нь хоёр жил, гурван гишүүн нь гурван жилийн хугацаатай байхаар тус тус томилно гэж заасан байдаг.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дүгээр захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс Иргэний зөвлөлийн нэг гишүүн дээр сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн товч намтар, танилцуулгыг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж санал авах  юм.
Сонгон шалгаруулалтад оролцохоор нэр дэвшсэн 8 иргэнд та www.citycouncil.mn цахим хуудас болон 09 дүгээр сарын 20-ны  орой UBS телевизээр нэр дэвшигчидтэй ойртон танилцаж өөрийн сонгосон иргэнд саналаа өгөх боломжтой. Сонгон шалгаруулалт долоо хоногийн хугацаанд НИТХ-ын дэргэдэх www.citycouncil.mn веб хуудсанд тавигдсан байх тул иргэд та бүхэн иргэнийхээ үүргийг идэвхтэй биелүүлж санал хураалтад идэвхтэй оролцоно уу гэж НИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …