Толгойн өвдөлтийг эмгүй намдаах үр дүнтэй 10 арга

3c09d68ddcdb5ce6470a2bba93024d0a

Толгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүсийн 85% – ийнх нь толгой байнга өвддөг бөгөөд өвдөлтийн 30 гаруй төрөл байдаг ажээ.

Толгой өвдөх шалтгаан олон ч урьдчилан сэргийлж чадаагүй тохиолдолд өвдөлтийг нь хэрхэн намдаах вэ? Уншигч танд гэж хэлэхэд яаран эм уух гэсний хэрэггүй. Харин мэдрэлийн эмч болон ургамал судлаач мэргэжилтнүүдийн өгч байгаа энгийн аргуудаас туршаад үзэхийг зөвлөе.

Ус

b8f623bbb63f4f6b0d26614a958bbf54

Хүмүүс толгойн өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгааныг шингэн дутагдсанаас болдог гэдгийг мэддэггүй. Тиймээс толгой өвдөх шинж тэмдэг илэрвэл дутагдсан шингэнээ нөхөж ус уухыг зөвлөе. Ингэхдээ нэг доор залгилалгүй өдрийн турш бага багаар балгаж уугаарай. Усандаа витаминлаг нэмэлт жимс ч хийсэн болно.

Мөсөн жин

f36fb37c4179ff611eaa6120a0da2c0d

Толгой өвдсөн үедээ духан дээрээ мөсөөр жин тавих нь тархины цусны эргэлтийг сайжруулж өвдөлтийг намдаана. Мөсөө нимгэн самбайнд боож 10 хүртэлх минут тавина. Ганц дух ч гэлтгүй өвдсөн хэсэгтээ эсвэл чамархай дээрээ ч гэсэн тавьж болно.

Бигнүүр

34fd2fe106e15aebf5e424d1556a3b70

Стрессээс болж өвдсөн толгой өвдөлтөнд халуун бигнүүрээр жин тавих нь сайн. Жингээ хүзүүн дээрээ 10 – 15 мин орчим бигнэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч толгойн өвдөлт намдахын зэрэгцээ алжаалыг тань тайлна. Хэрвээ хүчтэй өвддөг бол орой болгон хөлөө бүлээн усанд дүрж амрааж байгаарай.

Нимбэг

831ed9ba9b47727ba09103aad9b8a409

Нимбэг бол толгойн өвдөлтийг намдаах хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Нимбэг нь таныг тайвшруулахын зэрэгцээ бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээдэг. Нимбэгтэй бүлээн ус эсвэл цай нь хий хуралдсанаас болж өвдсөн толгойн өвдөлтөнд сайн ажээ.

Гааны навч

c90af1067b3b51dc9b118a2f8757fac1

Энэ нь тархийг тайвшруулж бас амраах үйлчилгээтэй. Ингэхдээ 1 халбага хатаасан гааны навчийг буцалсан усанд хийж 10 минут хандална. Дээрээс нь зөгийн бал нэмж уугаарай. Гааны навчны үнэр дотор муухайрч огидос хүргэсэн толгойн өвдөлтийг сайн намдаадаг учраас навчаар нь дух, чамархай, эрүү болон хүзүүгээ массажлаарай.

Цагаан гаа

b5ed831825a9c6590d266563aa89fadc

Цагаан гаа нь үрэвсэл дардаг учраас толгойн өвдөлтийг намдааж тархины судсыг амрааж өгдөг. Мөн түүнчлэн тархийг пэмбийж хавагнахаас сэргийлэхийн зэрэгцээ байгалийн цэвэр нойрсуулагч болдог. Өдөрт хоёроос гурван удаа цагаан гаатай ууж байгаарай.

Алим

2001824782c4dd69d24140a2f06dc97d

Алим болон алимны цуугаар толгойн өвдөлтийг намдаахаас гадна хүчил шүлтийнхээ тэнцвэрийг хадгалах боломжтой. Ногоо алим үнэртсэнээр таллаж өвдсөн толгойн өвдөлтийг намдаадаг. Хэрвээ өглөөдөө толгой чинь өвдөж сэрдэг бол бага зэрэг давс цацсан алим идээрэй. Дараа нь бага зэрэг бүлээн ус уух нь сайн гэнэ.

Харин алимны уксусыг буцламгай усанд 3 – 4 халбагыг хийж ууранд нь 10 – 15 мин утвал толгойн өвчин бас намддаг. Мөн түүнчлэн 2 халбага алимны цуу, нимбэг болон зөгийн балтай бүлээн ус уух ч гэсэн үр дүнтэй.

Синнамон

f5c5b2b9f921db84930bac0f3bd77996

Хүйтэнд даарч хөрснөөс болж өвдсөн толгойн өвдөлтөнд синнамон тустай. Толгойн өвдөлтийг нам дарахаас гадна тайвшруулдаг. Ингэхдээ синнамоноо нунтаглаж бага зэрэг устай холино. Тэгээд дух болон чамархай дээрээ тавьж 30 минут хэвтэнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Самар

736a60ac39a27fb5f34f9b8596c221cd

Самарт агуулагддаг өвчин намдаах элементийн нөлөөгөөр толгойн өвдөлт 10 – 15 минутын дотор намддаг гэнэ. Өдөрт 10 – 15 ширхэгийг идэх хэрэгтэй ба эмгүй эмчилгээний эрүүл сонголт гэж үздэг.

Бетель навч

f71e1a040d9b349045d0666f7f2e8c0a

Өвчин намдаагч анальгинтай адил үйлчилгээтэй энэ навчийг зажлах эсвэл дух болон чамархай дээрээ тавьсанаар толгойн өвдөлтийг намдааж болно. Ингэхдээ 30 минутаас хэтрэлгүй тавиарай.

Эцэст нь хэрэв таны толгой байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж ихтэй, өвдөлт маш хүчтэй бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах нь зүйтэй!

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …