09:00 цагт: Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, /ХӨСҮТ/ АНУ-ын GLead Sciences компанитай хамтран зохион байгуулж буй “Вирүст хепатитийн оношилгоо, эмчилгээ 2015” сэдэвт олон улсын давтан сургалт ЭМСЯ-ны Б зааланд үргэлжилнэ.
09:00 цагт: Хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог хөгжүүлэх нь” гэсэн үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Утас: 91915340
09:00 цагт: “Хубилай сэцэн хаан ба Юань улс” олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал ШУА-ийн байранд үргэлжлэн явагдана. Утас: 98119897
09:00 цагт: “Евро-Азийн музей дэх хувцасны цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал БСШУЯ дээр болно. Утас: 98119897
10:00 цагт: Нийслэлийн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд БНСУ-ын Руй санса компаниас буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий анхан шатны үзлэг оношлогоо хийх шээсний орчин үеийн аппаратыг хүлээлгэн өгөх, албан ёсоор ашиглаж эхлэх “Иргэдийн Эрүүл мэндийг сайжруулах” төслийн нээлт Засаг захиргааны 5-р байр буюу Нийслэлийн Иргэний танхимд болно. Нээлтийн ажиллагаанд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, НЗДТГ, НЭМГ, Дүүргүүдийн Засаг дарга нар болон удирдлагууд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, иргэдийн төлөөлөл, БНСУ-ын Руй санса компанийн ерөнхийлөгч Хо У Бун болон төслийн багийнхан оролцоно.
10:00 цагт: Сөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн хүндэт докторын цол олгох ёслолын ажиллагаа тус сургуулийн хичээлийн I байрны дугуй зааланд болно. Утас: 77307730-1135, 89008869
10:30 цагт: УИХ -ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгино хайрхан дүүрэгтт байгуулсан Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажиллана.
11:00 цагт: Төрийн ордонд Баянзүрх, Налайх дүүргийн иргэдийн санал хүсэлтийн дагуу орон сууцны болон гэр хорооллын доторх замын тэмдэг тэмдэглэгээ, сургууль цэцэрлэгийн орчимд байршуулах хурд саарууулагч, эвдэрсэн болон шороон замыг засч сайжруулан, зам тавих асууудлуудаар Нийслэлийн авто замын газар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, иргадийн санал хүсэлтийг уламжлан, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэнэ.
12:15 цагт: УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д “Ус, эрүүл ахуй болон бохир цэвэрлэх байгууламжийн нэгдсэн менежментийн тухай” сэдвээр ГХЯ-ны 1 давхарын хурлын зааланд илтгэл тавина.
14:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, СХД-ийн Цагдаагийн I хэлтэс, СХД-ийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч, идэвхтэн морин эргүүлүүдэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулна. Утас: 70173213
15:00 цагт: 20115 оны есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит зургаадугаар хуралдаан зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан МҮХАҮТ, Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг МХАҮТ-ын 507 тоот хурлын их танхимд зохион байгуулна.
18:00 цагт: УБ хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо, Монголын хүний нөөцийн боловсролын институт, Оюуны хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “Өвөрхангайн ирээдүйн манлайлал 2015” залуучуудын цуврал сургалтын хаалтын үйл ажиллагаа “Оюутан өргөө”-ийн урд 6 дугаар хорооны иргэний танхимд болно. Утас: 99984303