А.Ганбаатар Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдлоо

 

55f50c3f7cfdd1765b1c11d034dcae5dbig

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо /ЗАХБХ/-ны 46 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал БНАСАУ-д есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлын үеэр ЗАХБХ дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • ЗАХБХ 13 хүртэлх насны хөвгүүдийн фестиваль наадмыг Гуам улсад энэ оны 11 дүгээр сард зохион байгуулах тухай
  • ЗАХБХ 47 дахь удаагийн Гүйцэтгэх Хорооны хурлыг Япон улсад зохион байгуулах тухай багтсан байна.

Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг ЗАХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгох тухай хэлэлцэн, санал хураахад, олонхийн саналаар дэмжигдэж, тэрбээр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдлоо.

Зүүн Азийн 10 орныг нэгтгэсэн тус холбооны хуралд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батсайхан нар оролцсон юм. Хурлын дараагаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч RI Jong Mu-тай уулзаж, хоёр улсын шигшээ багууд харилцан нөхөрсөг тоглолт хийх, БНАСАУ мэргэжлийн тоглогчдыг Монголд тоглуулах, Монгол улсаас шалгарсан хүүхэд, багачуудыг БНАСАУ-ын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд хамруулах зэрэг чухал асуудлаар санал солилцож, ярилцжээ. Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ үеэр мөн илэрхийлсэн байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд БНАСАУ-д айлчлах үеэрээ хоёр талын спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөлбөмбөгийн спортын хөгжилд нэмэр болох хамтарсан бэлтгэл, сургуулилтын талаар ярилцаж байсан юм.

905b3002250742a4d82fed1ba12012bdbig

fe821f4c91562f514a9d2382757ab299big
87335ad44e6a7e4c408c45e0ae19d7f2big

 Б.ЭНХ
 Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …