Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:00 цагт: Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад автотээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх талаарх сургалт зохион байгуулна. Сургалт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2 давхрын хурлын танхимд эхэлнэ. Утас: 99072885


09:00 цагт: “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтарч, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр САREС Хөрөнгө оруулалтын чуулганыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна. Чуулганаар олон улсын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагч нар хуран цуглаж зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж, CAREC хөтөлбөрийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд тус тусын улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудыг танилцуулна. Утас: 99000963


09:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.


09:30 цагт: “Чингис” зочид буудлын II давхрын “Хурлын танхим”-д Нийслэлийн Хөдөлмөрийн газраас  “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.


10:00 цагт: Монгол Улс дахь хүүхдийн эрхийн талаарх конвенцийн сүүдрийн илтгэлийн мэдээллийг Хүүхдийн эрхийн асуудлаар ажилладаг үндэсний болон олон улсын ТББ-уудын төлөөлөл, холбогдох яам, агентлагууд, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүний эрхийн үндэсний комисс болон судлаачдын зөвлөх баг, хүүхдийн төлөөлөл нэгдэж Хэвлэлийн Хүрээлэнд анх удаа өргөн хүрээнд мэдээлнэ.


11:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэлхийн жирэмлэлтээс хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулж “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.


11:00 цагт: Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдэд боловсрол болон урлаг, спортын мэдлэг олгох сургалтын төвүүд, чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний 50 гаруй газруудын үзэсгэлэн яармагын талаар  хэвлэлийн бага хурал Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно. Утас: 88097606, 88131416, 70118835


11:00 цагт: “Хилчдийн бүтээл” үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын талбай дээр болно. Утас: 99230330


11:00 цагт: “Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр” сэдэвт хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99280101


12:00 цагт: “Сүнс+Камертон+Номин талст+Сүнс+Guys” хамтлагуудын хамтарсан тоглолтын бага хурал “Blue Sky” цамхагийн “Crystal ballroom”-д болно. Утас: 80774044


20:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын “Эмнести интернэшнл” байгууллагаас зохион байгуулж буй “Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө” цуглаан Чингисийн талбайд болно.


“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар Хүн амд шуурхай мэдээлж, эрт сэрэмжлүүлэх нь” сэдэвт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын уулзалт ярилцлага ХӨСҮТ-д болно. Утас: 89008516, 99124735, 99150594

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …