Эрдэмтэд бүрэн ажиллагаатай бөөр хиймлээр ургуулжээ

2hrorkqt4m54sqtt6njv1c6dde

Лабораторид бүрэн ажиллагаатай эрхтэн ургуулна гэдэг анагаах ухааны мөрөөдөл билээ. Сүүлийн үеийн судалгааны үр дүнд эрдэмтэд лабораторид бөөр ургуулан туршилтын амьтанд шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ. Энэ судалгаа шинжилгээ нь цаашид хүн дээр ашиглагдаж болно гэсэн итгэл найдварын төрүүлж байна.

Дэлхий даяар бөөрний шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай хүмүүсийн тоо доноруудаас хэтэрхий их байгаа тул хэд хэдэн хүмүүст зориулж бөөр ургуулж байгаа. Жишээлбэл: Англид бөөр суулгахад нэг хүн дунджаар гурван жил хүлээх шаардлагатай болдог. Бөөр нь маш нарийн нийлмэл эдийн бүтэцтэй ургуулахад хамгийн төвөгтэй эрхтэнүүдийн нэг аж. Тиймээс судлаач эрдэмтэд энэ эрхтэнг нөхөх өөр арга хайсаар байна. Зарим нь 3D принт ашиглах туршилт хийж байхад нөгөө хэсэн нь эс ургуулах аргыг ашиглаж байна. Эсээс ургуулах аргаар ургуулсан бөөр нь шээсийг гадагшлуулахгүй хөөж хавдан асуудал болоод байсан.

Энэ бэрхшээлийг шийдхийн тулд туршилтын амьтанд нэмэлт давсаг болон шээсийг шахах системийг ургуулан байрлуулсан. Харх болон гахайн дээр эрхтэнийг шилжүүлэн суулгахдаа тухайн амьтаны өөрийнх нь дасвганд залгасан. Бөөр нь шээсийг ялгаруулах ургуулсан давсагаар дамжуулан өөрийн дасваг луу орон маш амжиллттай ажиллаж байна. Лондонгийн их сургуулийн профессор Крис Масон “ Энэ бол маш сонирхолтой дэвшилт байлаа” гэжээ. “Амьтадын талаар хүчтэй мэдээлэл цуглуулсан ч хүн дээр ажиллана гэсэн баталгаа одоохондоо алга. Бидэнд энэ шахалтын системийг ойлгоход дахиад хэдэн жил хэрэгтэй”

Урд урдны судалгаануудад генетикийн программчлалтай хулганы үр хөврөлд хархны эсийг суулгасанд, хархны эсээр хийсэн ч тухайн эрхтэний судас нь хулганых байсан.

Тиймээс эрдэмтэд хүний эсээр эрхтэн ургуулахдаа гахайнд суулган, бүрэн бүрэлдэж дуусахаас өмнө буцаад хүнд шилжүүлэн суулгаснаар хүний судастай болно гэж үзэж байгаа ч үнийг бодит болгохын тулд хэдэн жил шаардлагатай.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …