Чэжү хот Улаанбаатартай хүнсний чиглэлээр хамтран ажиллана

p19vui4utt16armnh4kr7v4bc71

Солонгосын Чэжү хотын Үндэсний үйлдвэрлэл хариуцсан захирал Park Seong-Yeun, Халла их сургуулийн доктор Young-Ju нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтаар хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр Чэжү хотын захиргаатай хамтарч ажиллах талаар санал солилцов. Чэжү хотын төлөөлөгчдийн зүгээс уламжлалт хоол хүнсний чиглэлд харилцан туршлага солилцон нэгдсэн сургалт зохион байгуулж, хүнсний үйлдвэрлэлийн техник технологийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Уг саналыг Улаанбаатар хотын захиргаанаас дэмжих боломжтойг дуулгасан. Мөн хүнс, худалдаа  үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр ажилладаг байгууллагуудыг чадваржуулахад анхаарч, хүнсний аюулгүй байдал, зөв хэрэглээг хэвшүүлэх талд хамтран ажиллах боломжтойг хэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …