Мөн судалгаагаар хүүхдүүд болон өсвөр насныхан өдөр бүр 1.25 аяга жимс иддэг болох нь тогтоогдов. Энэ хэмжээний тал орчим нь бүхэл жимсэнд ноогддог байна. Мэргэжилтнүүд хүүхэд бүр өдөрт 1-2 аяга жимс идэж байх ёстой хэмээн зөвлөжээ. Хүүхдүүдийн хэрэглэх дуртай зүйлийн нэг нь жимсний шүүс гэнэ. Гэхдээ л бүхэл жимс элдэв шүүснээс хамаагүй илүү ач тустай аж. Тэдгээр дотор чихрийн агууламж маш бага байдгаас гадна ашигт бодисууд ихээр агуулагддаг юм.
Мөн эрдэмтэд хүүхдийг багад нь жимсний шүүс уулгаж сургавал жинхэнэ жимсэнд дуртай болгох өндөр магадлалтай гэдгийг онцлов. Хүүхэд болгон өдөрт хагас аяга жимсний шүүс ууж байхад болно. Харин хатаасан жимсийг хүүхдүүд төдийлөн таашаадаггүй аж. Гэхдээ л 2-5 насны хүүхдүүд хатаасан жимсийг амтархан иддэг гэнэ шүү. Эрдэмтэд хүүхэд бүр янз бүрийн жимс, жимсгэнийг идэж байх ёстой гэдгийг онцолжээ. Тухайн жимс, жимсгэнэ бүр өөртөө тодорхой хэмжээний тэжээллэг бодисуудыг агуулж байдаг билээ.